Хуралдаа сууж, хуулиа хэрэгжүүлээд өгөөч

img

 

Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баатаржав, Монголын Дүлий иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг нэг өдрийн өмнө ч болов хангуулах шаардлагатайг УИХ-ын гишүүдэд ойлгуулж өгөхийг хүсэв.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах тухай хуулийн эцсийн найруулгыг ээлжит бус чуулганаар сонсох ёстой юм.ГэвчМАН-ын гишүүд хуралдаа суугаагүйгээс УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт энэ сарын 18-нд болж хойшлогдсон. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд дээрх хууль нэг хоногийн өмнө ч болов хэрэгжих нь чухал байгаа аж.

 

Энэ тухай Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан “УИХ энэхүү хуулийн эцсийн найруулгыг сонссоны дараа хууль бүрэн үйлчлэх ёстой. Бид энэ хуулиа хурдан хэрэгжээсэй гэж хүсч байна. Үр дүнг нь амьдралдаа хүртэх гэж хичээж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нэг өдрийн өмнө ч болсон энэ хууль хэрэгжээсэй гэж хүсч байна.  Гэтэл УИХ-ын ээлжит бус чуулган товлосон хугацаандаа нээлтээ хийж чадсангүй. Ийм чухал асуудлуудыг хойш нь тавиад хуралдаа суухгүй байгаа гишүүдэд харамсаж байна. УИХ-ын гишүүдээ та бүхэн хуралдаа суугаач. Өнөөдөр эдийн засаг, улс орны байдал хүнд байгаа энэ үед хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эмзэг бүлгийнхний амьдрал бүр хүнд байна. Энэ чухал хуулиа батлаад, амьдралд минь хэрэгжүүлээд өгөөч гэж хүсч байна” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ