Анкарагийн дэлбэрэлтэд 28 хүн амиа алджээ

img

 

Туркийн нийслэл Анкара хотноо дараалласан дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас 28 хүн амиа алдаж, 61 хүн гэмтсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Цагдаагийн газраас мэдээлснээр “Автобусанд тэсрэх бөмбөг суурилуулсан байсан” гэв.

 

Дэлбэрэлтүүд парламентын байрны ойролцоо болжээ. Цагдаагийнхан дэлбэрэлт болсон бүс нутгуудад хөл хорио тогтоосон байна.

 

Тус улсын Шадар сайд Бекир Бочдаг өчигдрийн дэлбэрэлтийг “Терроризмын үйлдэл” гэж мэдэгджээ.

 

Одоогоор уг дэлбэрэлтийг захиалсан бүлэглэл, хувь хүн тодорхой бус байна. Цагдаагийнхан дэлбэрэлт болсон газруудын хяналтын камерыг шалгаж, тэсрэх бөмбөг суурилуулсан этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ