МАН, МАХН-ын гишүүдийг хүлээж байна

img

УИХ-ын ээлжит бус чуулган хараахан нээгдээгүй байна. Одоогийн байдлаар чуулганы танхимд АН, ИЗНН, МҮАН-ын гишүүд хүрэлцэн иржээ. Харин МАН, МҮАН-ын гишүүд ирээгүй байгаа тул хүлээж байна гэдгээ УИХ-ын дарга З.Энхболд твиттертээ жиргээд байна.

 

Ирц одоогоор 37 гишүүний буюу 48 хувьтай байгаа аж.  2 гишүүн нэмэгдэж ирвэл ирц 51 хувьд хүрч ээлжит бус чуулганыг нээх юм. Хэрвээ АН-ын 35 гишүүн бүрдвэл ИЗНН, МҮАН-ын гишүүдээс чуулганы ирц хүрэлцэнэ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ