Хэт даврагчид нисдэг тэрэг сөнөөжээ

img

Хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр Иракийн армийн нисдэг тэргийг буудаж сөнөөсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нисдэг тэрэг Багдад хотын хойд хэсэгт нисч байжээ. “Онгоцонд хоёр хүн зорчиж явсан” хэмээн Батлан хамгаалах яамнаа мэдэгджээ.

 

“Ослоор 24 настай нисгэгч амиа алдаж, 29 настай эрэгтэй амьд үлдсэн” хэмээн яамны хэвлэлийн албанаас мэдээлж, нисгэгчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Өнгөрөгч амралтын өдөр хэт даврагчид мөн Багдад хот руу нислэг үйлдэж байсан нисдэг тэргийг буудаж, сөнөөсөн билээ. Ослоор цэргийн албан хаагчид амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нисдэг тэрэгний зураг биш:
МИГ 21 дуунаас хурдан сөнөөгч онгоцны зураг тавьжээ.
2016-02-18
Э.Аажим:
1 төгрөгийг 1 доллартай тэнцүү болгох мөнгөний шинэчлэл хийе . 2.Малчдын малыг ханштай болгое Хонь,ямаа 100000 төг адуу 300000 төг үхэр,тэмээ 500000 төг 3.Орон сууцны ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөргүй 5 хувийн 30 жилийн хугацаатай болгое
2016-02-18