Францисыг уурлуулжээ

img

 

Католик шашны тэргүүн Францисыг уурлуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Мексик улсад шашны дээд хэмжээний айлчлал хийж буй юм. Өчигдөр сүсэгтэн олонтой уулзаж байх үедээ хамба ихэд бухимдсан аж.

 

Францис иргэдтэй гар барих үеэр нэг эр түүний гараас татсаны улмаас хамбатан урдаа байсан тэргэнцэртэй залуугийн дээрээс унах шахжээ. Хамбатан гараас нь татсан залууд хандаж “Хувиа хичээхээ боль” хэмээн хоёр удаа испаниар хэлсэн байна.

 

Бие хамгаалагчид хамбатаны гараас татсан залууг “аюулгүй” хэмээн мэдэгджээ. Залуу “Би хамбатантай селфи хийхийг хүссэн” гэсэн байна.

 

Францисын Мексик дэх айлчлал энэ сарын 20-нд өндөрлөх юм. Түүний дараагийн зогсоол Аргентин улс билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ