ХҮН-ын маргаан шийдэгджээ

img

ХҮН-ын шинэ дарга  С.Ганбаатарын анхны шийдвэр нь  Ерөнхий нарийн бичгинй даргаа өөрчилснөөр эхэлсэн. Гадаад томилолтой явж байсан ХҮН-ын генсек н.Доржхандыг чөлөөлж оронд нь н.Одонгуаг томилсон аж.  Үүнээс үүдсэн намын дотоод бужигнаан  Хариуцлагын ерөнхий хорооны шийдвэр гаргаснаар цэг тавигдсан бололтой. Хариуцлагын хороо нь намын бүх шатны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг хянан шалгаж, энэ талаар гишүүдээс гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий хяналтын төв байгууллага аж. Уг хорооноос үүсээд буй асуудлыг Монгол Улсын хууль, Намын дүрмийн байдлаар шийдвэрлэжээ.

 

С.Ганбаатар  Удирдах зөвлөлийн хүсэлтийг хүлээн авч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Одонгуаг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон нь дүрэм журмыг зөрчжээ. Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, огцруулах эрх нь Намын төв хороонд байдаг аж.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зөвлөх:
сайн хуулийн зөвлөх байдаггүй юм уу ганбаа даргаа,,, болохгүй бол би буцаж очоод зөвлөж байхаас
2016-02-18
Настан:
Көөрхий, нялхас хөлд орж, хүн болох гэж тэнтэр тунтар гээд...Бас зүгээр ч үгүй Хариуцлагын Ерөнхэй хороог дарга гэжээ. Хаана ч байхгүй яадаг хороо вэ? Хариуцлага нь тэгээд Ерөнхий байхдаа яах вэ дээ...ккк Англиар энийгээ юу гэж орчуулах билээ Ганбаа даргаа??? Зовмоор дамшгууд вэ?
2016-02-18