Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Тайландын Бангког хотноо эхэлж байна. Тэмцээний эхний өдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 63кг-д "Алдар" спорт хорооны тамирчин Б.Нямгэрэл, 75кг-д “Хүч” спорт хороо, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа нар зодоглох юм.
Тэмцээн энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэн явагдах юм.
Дашрамд дуулгахад Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрлөөс манай эрэгтэй бөхчүүд 26 алт, 28 мөнгө, 44 хүрэл медаль, нийтдээ 98 медаль, манай эмэгтэй бөхчүүд 4 алт, 24 мөнгө, 27 хүрэл медаль, нийтдээ 55 медаль, нийт 153 медаль хүртээд байгаа билээ.