Канадын сөнөөгчид Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд агаараас цохилт өгөхөө зогсоосон талаар “www.cbc.ca” мэдээллээ. “Энэхүү мэдээллийг Канадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба баталсан” хэмээн “AFP” агентлаг твиттертээ бичжээ.
Сирид цохилт өгч буй сөнөөгч онгоцууд энэ сарын 22-нд Канадад ирэх гэнэ. Канадын Засгийн газар өнгөрөгч амралтын өдөр хуралдаж, аюулгүй байдлын үүднээс цэргийн ажиллагаа зогсоох шийдвэрийг гаргасан байна.
Ерөнхий сайд Жастин Трудо “Канад цохилт өгөхөө зогсоосон ч АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслээс гараагүй. Бид эвслийн үйл ажиллагаанд хэвийн оролцсоор байх болно” гэж мэдэгджээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас Канадын “CF-18” сөнөөгч онгоцууд Сири болон Иракийн газар нутагт 1200 гаруй удаа агаараас цохилт өгч, хэт даврагчдын эзэмшлийн 100 гаруй объектийг устгасан байна.
Энэ сарын эхээр Ром хотноо зохион байгуулагдсан олон улсын цэргийн эвслийн анхдугаар хуралдааны үеэр Канад ирэх онд Сирийн Батлан хамгаалах яаманд 264 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Уг тусламжаар сиричүүд терроризмтой тэмцэхээ мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |