З.Энхболд: Биднийг олонхи болгоод өгөөч

img

МоАХ-ын анхдугаар их хурал хуралдсаны 26 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ ойтой холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар мэдээлэл хийлээ.  Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд  сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

 

-26 жилийн өмнөхийг өнөөдөртэй харьцуулахад улс төрийн хямрал үүсээд байгааг юу гэж тайлбарлах вэ?

 

-26 жилийн өмнөх энэ өдөр би Их хуралд сууж байлаа. Тэгэхэд гудамжаар өнөөдрийнх шиг машин байгаагүй. Өнгөрсөн хугацаанд олон юм өөрчлөгдөж. Гэхдээ энэ их хурлын үед УИХ-ын гишүүдийн хариуцлага улам дордсон. Өглөө УИХ цагтаа эхэлдэггүй. Хэлэлцэж байгаа асуудалтай санал нийлэхгүй байж болно. Өглөө хуралдаа ирэх ёстой, цалингаа авч байгаа. Үүнийг хуралдаа ирэхгүй байгаа гишүүд анхаарах хэрэгтэй. 26 жилд Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ нь 500-4000 ам.доллар болж 9 дахин өслөө. Үүнийг олж харахгүй, Монгол Улс улам ядуурсан гэх улс байдаг. Тэгж хэлэх эрхийг нь бас өгсөн юм. Бид сайн зүйлээ ярьдаггүй болоод удаж байна. Манай улсад сайн зүйл зөндөө байгаа. Шударга ёс байна, авлигатай тэмцэж байгаа. Бүх хүний санаанд хүрсэн шударга ёсыг бүрдүүлж чадаагүй гэж үздэг хүмүүс байна. 26 жилийн дотор бид АНУ шиг хөгжилтэй орон болох боломжгүйн Бид 1990 оноос өмнө ярьж чаддаггүй байсан. Өнөөдөр ярьж чаддаг болж байгаа. Одоо бид төр засагт ажилладаг улсууд цалингаа авч байгаа бол ажилдаа ирэх хэрэгтэй. 76 гишүүн гэж байгаа боловч энэ УИХ дотор 5 намын гишүүд байна. Гурван намын гишүүд ажилдаа ирж, хоёр нь ирэхгүй байна.

 

-ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны дүгнэлт гарсан тохиолдолд цэцийн гишүүний асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай юу? Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох боломжгүй гэсэн хариуг АТГ-аас хүргүүлжээ. Энэ тохиолдолд АН ямар байр суурьтай байна вэ?

 

-ҮХЦ УИХ-ын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгоогүй. Зарим зүйлийг хүчингүй болгосон. Хууль зөрчсөнийг хэн тогтоох нь байхгүй болсон учир УИХ шийдээд явна. Цэцийн даргын хувьд хүчин төгөлдөр болоогүй байгаа хуулийг хэрэглэж болохгүй гэдэг бичиг ирүүлсэн учраасо огцрох гээд байгаа юм. Монгол Улсад хуулийг хүчинтэй, хүчингүйг хэлдэг ганцхан байгууллага байгаа. Тэр нь УИХ. Түүнээс биш  ҮХЦ ч юм уу, Үндэсний бөхийн холбооны цэц хэлэх эрхгүй. АТГ-аас ямар бичиг ирснийг Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. Бид мэдээгүй. Хэрвээ АТГ-аас ирүүлсэн бичиг нь Н.Энхбаярын нэрийг дэвшүүлж болохооргүй бол болохгүй. Болохгүй юмыг болго гэж АН-ын бүлгийг шантаажилж болохгүй. УИХ-д өргөн баригдаагүй асуудлыг  захирамжинд оруулах боломжгүй.

 

-АН ирэх сонгуулиар МАХН-тэй эвсэж орох зүйл яригдсан уу?

 

-АН 2004 оноос хойш хэнтэй ч эвсээгүй. Дангаараа сонгуульд орно. Энэ бол манай намын олон жил үргэлжилж байгаа бодлого. Харин УИХ-д суудалтай бусад жижиг намуудтай нэгдэх урилга явуулсан. Энэ дагуу процесс явуулж байгаа. МАХН-тай бид нэгдэх урилга явуулаагүй. Тийм учраас сонгуульд эвсэхгүй. Бид хэнтэй ч эвсэхгүй. Бид дангаараа олонхи болох зорилго тавьж ажиллаж байна.   20 жил бидний олонхи болох саналыг Монголын ард түмэн өгсөнгүй. Биднийг олонхи болгоод өгөөч. Бид дараагийн 76 мянган айлыг оронсууцжуулах асуудлыг ярьж байгаа. Улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүйгээр бид 100 мянган малчнаа үйлдвэрлэгч болгомоор байна. Зээлийн хүүг бууруулж, жинхэнэ экспорт хийдэг үйлдвэрлэгч болгох гэх мэтээр хийх ажил их байна. Энэ ажилд бидний эрх мэдэл хүрэхгүй байна. Өнөөдрийнх шиг асуудалтай тулж байна.

 

Энэ их хурал анх бүрдэхдээ АН 31 гишүүнтэй байсан. Одоо 35 гишүүнтэй болсон. Олонхи болоход 4 гишүүн дутаад байгаа. Хэн нэг намтай эвсэхгүйгээр, хэн нэгнийг гуйлгүйгээр  ирцээ бүрдүүлээд  хурлаа хийгээд шийдвэрээ гаргахад бидэнд 4 гишүүн дутаж байна.

 

АН энэ Их хуралд байгаа бүх нам, бие даагчидтай болохоосоо болохгүйг нь хүртэл эвсэж үзлээ. Эвсэж үзээгүй хүн үлдээгүй. Сүүлийн жилүүдэд олонх бүрдээгүй учир асуудал үргэлж гарч байгаа. Тийм учраас 2016 оны сонгуулиар аль нэг намыг олонхи болгох хэрэгтэй. Тэгж байж ажил хурдан явна. Бид хэдийгээр олонхи болоогүй ч ажлаа хангалттай хийсэн. Ажил авахад маш хэцүү байсан. Түүхий эдийн үнэ унасан байлаа. Бид маш зөв менежментийг санхүүгийн салбарт хийсэн. Тэгэхийн тулд хэн нэг нам, бие даагчаас ирцээ бүрдүүлдэггүй хуралдаад явах хэрэгтэй.

 

-Та МАХН-ын даргатай уулзахдаа  Шадар сайд болгох тохироо хийсэн үү? Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд Н.Энхбаярыг Шадар сайд болгох тохироо хийсэн гэх яриа байна.

 

-УИХ хуулийн хүрээнд ажиллах ёстой. Засгийн газар мөн адилхан. Би Ерөнхий сайдыг төлөөлж ярих боломжгүй.

 

-Таныг хурал удирдан явуулахдаа нам, эвслээр нь ялгаварладаг. Тиймээс огцруулах үндэслэл тавина гэж байгаа. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

 

-Огт үндэслэлгүй зүйл ярьж байна.Би ийм ааштай хүн. Үүнийгээ өөрчлөх боломжгүй. УИХ сахилга баттай байх ёстой. Дуртай үедээ яриад дургүй үедээ алга болдог эрх чөлөөг Үндсэн хуулиар УИХ-ын гишүүдэд олгоогүй. Үндэсний бөхийн барилдаан яг цагтаа эхэлдэг болсон байна лээ. УИХ-ыг цагтаа эхэлж байсныг санахгүй байна. Ийм л хариуцлага яриад байгаа юм. Хариуцлага ярихаар өөдөөс өрвөлзөөд байгаа юм. Үндсэн хуульд заасан үүргээ биелүүл. Бүх намын гишүүдтэй адилхан харилцаж байгаа. Нэг асуудал хэлэлцэж байхад нөгөө асуудлыг ярьдаг. Микрофон таслах эрх надад байна.

 

 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

selenge:
Ta nart uls ornoo samruulaad yuj bgui bolood baih chin yun ahij songoh estoi ter butehgui odoo bolnoo cham shig heregui mahan tolgoi alga odoozail zandaa huu gui
2016-02-21
Zochin:
Ene Zi shig l hun bitgii olon boloosoi bilee dee
2016-02-20
zochin:
AN-iig dahin songowol uls orongui untah hewtergui bolno shuu. Mongolchuud aa edniig turgen zailuulahiinsan
2016-02-19
Зочин:
gazar shagaisan nowshoo bitgii hyts
2016-02-19
Зочин:
bitgii hyts
2016-02-19
ki:
bitgii huts
2016-02-18
Зочин:
Hutsdag haltar nohoi ve. Odoo ta nar muusainiig davraahgui.
2016-02-18
Zailaasai Enhbold:
Bitgii shaa
2016-02-18
Зочин:
ikh hurliin dargiin zuv
2016-02-18
mng:
AH tur udirdaj chadah gedgee dahin 4 jil haruulsan odoo bolno oo..! Enhbold dargaa ..!
2016-02-18
Зочин:
Микрофон тасалдгийн чинь гай л одоо гарч байхгүй юу бэлтрэгээ.Чи хэзээ ийм байлаа.Ингэж доошоо орох гэж.Гэхдээ чи хонзон санаж л яваа.Яах болдоо.Зочин
2016-02-18
ЧАДАХГҮЙ БОЛ ЧЯЦГА ЦАРАЙЛААД ЗАЙЛ.:
ГУЦАЛГҮЙ ГУРЛАА ХИЙ. ҮХСЭН ЭЭ ГОЧИГНООД БАЙГААМ. ЧАДАХГҮЙ БОЛ ЧАЦГА ЦАРАЙЛААД ЗАЙЛ. ЯАДАГ Ч БАЙСАН ИДСЭН ЦУСАЛСАНГ ЧИНЬ ШАЛГАЖ Л ТААРНА. ДАХИН СОНГОГДООД ШАЛГУУЛАХГҮЙ ӨРШӨӨГДӨХ САНААТАЙ . МУУ БЭЛТРЭГ.
2016-02-18
зочин:
МҮБХ Нямдорж бөхчүүдээ, бас бөх сонирхогчдыг удирдаж чапаж байгаа Энхболд үнэлжээ. харин УИХ-г удирдаж чадахгүй байгаагаа Энхболд хүлээн зөвшөөрчээ. Дутагдалаа хүлээж чадсан хүн одоо өөрөө явах эр зориг хэрэгтэй болж энхболдоо.
2016-02-18
зочин:
Бити хуц зайл бэлтрэг минь
2016-02-18
Зочин:
tui voo!!! muu novsh
2016-02-18
Зочин:
goridov oo!
2016-02-18
Иргэн:
Чамд хэлэх нэг зөвөлгөө байнаа. Чи битгий хуцаа.
2016-02-18
Зочин:
далд орж үз
2016-02-18
Иргэн:
З.Энхболд Биднийг олонхи болгоод өгөөч гэжээ. Энэ дарга үнэнгээсээ гуйгаад байгаа юм боловуу? Арай ч зандарч, загнаагүй байлтай. Эсвэл 2012 онд саналаа өгсөн сонгогчдыг тавлаад байгаа юмдагуу. Өнгөрсөн 4 жилд монгол хүний эрх чөлөө, ардчиллын үнэлэмж, эдийн засгийн өсөлт яаж доошоо унахыг харлаа. Таныг дарга болсноор талцах, дүгжилдэх, урвах,утааруулах, авилгалдах хэрэг явдал арвин болохыг үзлээ.Урьд нь монгол хүн унах морь, учрах хүнээ танихыг чухалчилдаг байсан уламжлалаар Та бүхнээр төр удирдуулж, түмэн олныг түвшин амгалан болгож болохгүйг таньсан тул саналаа дахиж өгөхгүй, олонх байтугай цөөнх болохыг дэмжихгүйгээ уламжлая. Та суудлаа засаж, бууриа солиод оросуудаас олсон байрныхаа хаминдат СӨХ-өө хийгээд, оршин суугчидтайгаа хогны мөнгөний зарга хийвэл зохилтой.
2016-02-18
MALCHIN:
BITGII GORID ZA ! YXSEN CH ARDCHILSAN NAMD DAXIJ SANALAA UGUXGYI !!!
2016-02-18
No:
No shuude
2016-02-18
ман иргэд:
АХИАД САНАЛАА ӨГ УЛС ОРНЫГ СҮЙРҮҮЛЭЭД ӨГӨЕ ГЭЖ БАЙХ ШИВ ХУЦВАА ХАР ХАЙРЦГААРАА ГАРААД ИРНЭ ГЭЖ БОДООД БАЙХ ШИГ БАЙНА АРД ТҮМЭН ТУЙЛДАЖ ГҮЙЦЛЭЭ ЧИ ЭНД ТАВЛААД СУУЖ БАЙДАГ ТАНАЙ НАМТАЙ ХЭН ЭВСЭЖ НЭГДЭХ ЮМ БЭ ДОТООД ПРАКЦАА ЗОХИЦУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ МУУ ЭРД ХАЛДАГ ДАРАА ГЭЖ БАС НЭГ ХОР ПРАКЦ Л БИЗДЭЭ ОДОО АН АРЧИГДАХ БОЛСОНН УМ МААНИ ВАДМИ ХУМ
2016-02-18
Зочин:
AH axiad luivardaad garaad irne gej bodoj bna uu.tegvel xarin ch yun 7 sariin 1 n shuu.odoo xumuus tuildaa xureed alaltsaxad belen bna shuu.ta nariin uxex odor tun udaxgui bgaasan gej xusen yorooy
2016-02-18
bolor:
Omhii hu namiinhan zailaasai gatsaanuud
2016-02-18
иргэн:
Дахиад луйвардаад гараад ирвэл Ард түмэн буу бариад босох байлгүй дээ. Одоо л зайлуулж буулгахгүй бол Монгол улсыг зараад идээд дуусгалаа.тусгаар тогтнолд аюул учирлаа хангалттай шүү АН-ын пиздакуудаа
2016-02-18
ЗОЧИН:
ЭНЭ МӨН ХУЦАЖ БНАА. ОДОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ ЭНХБОЛДОО. УДАХГҮЙ ЧИ ГУДАМЖИНД ГАРАХ БОЛНО.
2016-02-18
Partizan:
Ерөнхий сайдыг огцруулдаг шиг намайг огцруулна гэж байхгүй. Би угаасаа ийм ааштай хүн. Хүн ингэж ярихаараа л биеэ тоосны шинж гэдэг. Удахгүй чанга унаад уйлахаараа ухааждаг юм даа. Аашаа засаад, АН-аа даргалаад сонгуульд орно гэвэл санал өгөх итгэл төрөх байлаа.Энэ нялхсын зан ааштай залуухан өвгөдөөр засаг бариулж дахиад болохгүйнээ.
2016-02-18
z.enkhboldod:
chi bitgii hutsaa...
2016-02-18
Зочин:
Яаж хэлж чадаж байна аа олонх болгоод өгөөч гэж ичмээр юм даа ард түмэнийг арай л басаж байна даа хөгөө хөлдөө чирэнэ ээ гэж энэ дээ
2016-02-18
Зочин:
say 3 jiliin dotor mongol ulsiig yaj doroituulav dahiad ard tumen songohgui baih l doo
2016-02-18
irgen:
Khuuliin togtoltsoond ikh yum khiij baigaa khuuliig khumuus baidag gedgiig meddeg bolj ekhelj baigaa jishee ni zamiin khudulguunii khuuli, arkhi tamkhinii khuuli, abligiin khuuli baidag gedgiig medej ekhelj baigaa gej khelj baigaa shuu.
2016-02-18
Зочин:
Олон хүний аж амьдралыг сүйрүүлсэн Баттулга та нарыг олонхи хэзээ ч болгохгүй. Та нарт боломж байсан одоо болсон байлгүй.
2016-02-18
khishgee:
bejtreg minee muugaa medej aw
2016-02-18
Зочин:
mun zam khargui, oron suuts, IPOTEKH zeel,
2016-02-18
Зочин:
neeree ene AN yum khiij baigaa shuu. olonkh shig olon bolgood neg uzie l dee. Bayan ailiin khayand buusan ajilsag ailiig yaj ch demjeed sain ner abdaggui biz dee. tuuntei adil yum khiikh gekheer shantaajlaad esbel khar PR khiigeed l baigaag ard tumen kharj baigaa biz dee. Ene zasgiin ueiin sain yumiig neg sanaad uzeerei. Khyamral mungunii khansh tur zasgaas neg ikh khamaardaggui delkhii niiteeree l khetsuu baigaa. Baigaliig udirdaj chadakhgiutei adil kharin irgen khund kheregtei yum yu khiij baigaag ni sanayal daa. Bukh khurungiig ene Ardchilal ugsun, erkh chuluu ugsun, gadaagdad ayalakh erkh, gazae ezemshikh, khamtiin daatgal, Nuut 50 saya, urshuuliin khuuliud gekh met
2016-02-18
erka:
ehe ah darga hiij chadahgui baina aa
2016-02-18
Араашийн пүрэв:
АН -ын даргаа , Та нар 4 жилд ажил хийж чадаагүй .Дураа цааш нь духаа нааш нь гэдэг үг мэднэ биз дээ
2016-02-18
Зочин:
Нэг удаа олонх болгосон, хариуд нь та нар олонх болгосон сонгогчиддоо бегсее харуулсан, одоо болоо,дахиад буу горьд!
2016-02-18
Зочин:
бэлтрэгболд оо. горьдсон чинь голдоо гозойсон чинь цавидаа л байг
2016-02-18
иргэн:
Монголын бүх ард түмнний итгэл ,сэтгэлийг 100 хувь авсан улс төрийн хүчин ,улс төрийн нам одоохондоо төрөөгүй байгаа юм .Та бүхэн үүний төлөө ажиллах ёстой байсан юм Харамсалтай нь та бүхэн ард түмний хүсэн хүлээсэн тэр зүйлийг хийж чадсангүй Тийм учир 16 онд илүү олонхи болж чадахгүй нь тодорхой болсон . Ер нь ямарч нам илүү олохи болох боломж бараг байхгүй болсон доо ...
2016-02-18
Хуц:
АН-ын даргаа горьдсон чинь голдоо, Гозойсон тань..............- даа гэдэг байх аа
2016-02-18
зочин:
Та ч хэтэрхий байгаа шүү. Өр-зам өр-байшин зөв бодлого биш байхоо
2016-02-18
irgen:
Khuuliin togtoltsoond ikh yum khiij baigaa khuuliig khumuus baidag gedgiig meddeg bolj ekhelj baigaa jishee ni zamiin khudulguunii khuuli, arkhi tamkhinii khuuli, abligiin khuuli baidag gedgiig medej ekhelj baigaa gej khelj baigaa shuu.
Зочин:
mun zam khargui, oron suuts, IPOTEKH zeel,
Зочин:
neeree ene AN yum khiij baigaa shuu. olonkh shig olon bolgood neg uzie l dee. Bayan ailiin khayand buusan ajilsag ailiig yaj ch demjeed sain ner abdaggui biz dee. tuuntei adil yum khiikh gekheer shantaajlaad esbel khar PR khiigeed l baigaag ard tumen kharj baigaa biz dee. Ene zasgiin ueiin sain yumiig neg sanaad uzeerei. Khyamral mungunii khansh tur zasgaas neg ikh khamaardaggui delkhii niiteeree l khetsuu baigaa. Baigaliig udirdaj chadakhgiutei adil kharin irgen khund kheregtei yum yu khiij baigaag ni sanayal daa. Bukh khurungiig ene Ardchilal ugsun, erkh chuluu ugsun, gadaagdad ayalakh erkh, gazae ezemshikh, khamtiin daatgal, Nuut 50 saya, urshuuliin khuuliud gekh met