Ээждээ захидал бичээрэй

img

 

Монголын үндэсний олон нийтийн телевизээс Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Ээждээ бичих захидал” шилдэг захидлын улсын уралдааныг зарлалаа. Энэхүү уралдааныг 2008 оноос хойш уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн бөгөөд ийнхүү 8 дахь жилдээ зохиогдож байна.

 

Уралдаанд оролцогчид захидлаа өөрийн гараар цаасан дээр буулгаж “Ээждээ бичсэн захидал” улсын уралдаанд гэж хаяглан МҮОНТ-ын байранд авчирч өгнө. Захидлыг энэ сарын 15-наас гуравдугаар сарын 3-ний өдөр хүртэл хүлээн авах юм байна.

Шилдэг захидлыг

  •     Нэгдүгээр байр:  1 сая төгрөг,
  •     Хоёрдугаар байр: 800000 төгрөг,
  •     Гуравдугаар байр:  500000 төгрөг,
  •     Тусгай байр: 100000 төгрөгөөр шагнаж урамшуулна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dawaa:
hodoo oron nutgaas oroltsoj bgaa ymaa zahidalaa ywuulhad denduu hojimdchloo.odoo yah we.
2016-03-02