Хуралдаа суугаагүй гишүүдийг зарлана

УИХ-ын ээлжит бус чуулганыг үдээс хойш нээхээр товлосон боловч мөн л ирц бүрдээгүйгээс хүлээсээр байна. УИХ-ын дарга З.Энхболд”Одоогийн байдлаар АН-ын ирц 35 гишүүнээс 34, ИЗНН 2 гишүүнээс 1, МҮАН-ын гишүүд ирсэн байна. Хуралдаандаа оролцохгүй байгаа гишүүдийг аймаг, дүүрэг, сонгогдсон тойргоор нь 10 минутын дараа зарлана.
АН-ын гишүүд өнгөрсөн нэг дэх өдрөөс эхлэн чуулганы нээлт эхлэхийг хүлээсэн. ИЗНН, МҮАН-ын гишүүд өнөөдөр хуралдаандаа ирээд, ирц бүрдэхийг хүлээж байна. МАН, МАХН-ын гишүүдийг танхимдаа ирэхийг урьж байна” гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ