БЗД-ийн ЗДТГ-аас мэдээлэл хийнэ

10.00 цагт МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн VIII хурал болно. Энэхүү хуралд 21 аймаг, нийслэл, салбарын ҮЭ-үүдийн төлөөлөгчид оролцоно. Хурлаар МҮЭХ-ны өнгөрсөн жилийн ажлын тайлан, энэ жилийн зорилт, санхүүгийн асуудлыг хэлэлцэх, зарим гишүүдийг чөлөөлөх, нөхөн сонгодох юм.
Спортын төв ордонд
10:00 цагт Бөмбөгтэй хоккейн ДАШТ-д оролцсон Монгол улсын шигшээ багийнхан мэдээлэл хийнэ.
Монголын залуучуудын холбоонд
11:00 цагт Ирэх сарын гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдах “Монгол Тэмээ-999” өвлийн наадмын тухай мэдээлнэ.
Авилгатай тэмцэх газарт
11.00 цагт Авилгатай тэмцэх газраас 2015 оны үйл ажиллагааны талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд
11.30 цагт Үүсээд байгаа нөхцөл байдалд албан ёсны тайлбар хийхээр хэвлэлийн хурал зарлалаа.
“Хангарди” ордны 14 давхарт
12.30 цагт Авто худалдааны цогцолборт авто зогсоол худалдан авсан иргэдэд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гардуулж өгнө.
Хэвлэлийн Хүрээлэнд
14.00 цагт Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран “Нийтийн эх хэлний боловсролд хэвлэл мэдээллийн үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ