Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

Хоёрдугаар сарын 19-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:
Улаанбаатар хот: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон говийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 24-29 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ