Сирийн иргэн Анкарагийн халдлагыг үйлджээ

img

Туркийн нийслэл Анкара хотын төвд дараалласан дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтээр 28 хүн амиа алдаж, 61 хүн бэртсэн билээ. Цагдаагийнхан дэлбэрэлт болсон бүс газрыг хамгаалалтад авч, халдлага үйлдсэн этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжилж байна.

 

Анкарагийн халдлагыг Курдын дайчид үйлдсэн байх магадлалтай гэнэ. Учир нь мөрдөгчид дэлбэрэлт зохион байгуулсан этгээдүүдийн нэг Курдын салан тусгаарлагч бүлэглэлийн нэг Сирийн “YPG” бүлэглэлтэй холбоотой болохыг тогтоожээ. Баригдсан этгээд Сирийн иргэн бөгөөд нэрийг нь Салан Нажар гэдэг. Тэрбээр хэдхэн сарын өмнө Турк улсад цагаачлан иржээ.

 

Мөрдлөгийн явцад тэрбээр Курдын ажилчны намаас тэсрэх бодис зэргийг авсан болохыг тогтоосон байна. “Уг халдлагын захиалагч хэн болох нь удахгүй тогтоогдох болно” хэмээн Хууль зүйн сайд мэдэгдэв.

 

Туркийн Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд Анкарагийн халдлагаас болж хилийн чанд дахь айлчлалаа цуцалсан. Мөн Бельгийн нийслэл Брюссель хотноо энэ сарын 18-19-нд зохион байгуулагдах байсан дээд хэмжээний уулзалт хойшилсон байна. Уг уулзалтаар Сири болон хэт даврагчдын асуудлаар Европын 11 орон болон Туркийн эрх баригчид хэлэлцэх байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ