Ангарагаас гар буу олджээ

“НАСА”-ийн Ангараг гариг руу хөөргөсөн “Сониучхан” хөлгөөс дэлхий рүү илгээсэн тус гаригийн зураг шуугиан дэгдээж байна. Учир нь энэхүү зураг дээр гар буу байгааг харах боломжтой юм. Гар буутай адилхан харагдаж буй биетийг эрдэмтэд чулуу байх магадлалтай гэж буй бол интернэт хэрэглэгчид гар буу гэж таамагласан байна.
Олон нийтийн сүлжээнд иргэд уг зургийн талаар “Ангараг гаригаас харийн биетний галт зэвсэг олдлоо”, “Ангараг дээр хүмүүс хөл тавьж, жинхэнэ эздийг нь хөнөөж эхэллээ”, “Марсын иргэн” кино багийнхан эсвэл Ангараг дээр очиж зураг авалтаа хийжээ” гэх мэтээр сэтгэгдлээ үлдээжээ.
Эрдэмтэд уг зургийн шалгаж байгаа аж. Өнгөрсөн онд Ангараг гаригаас ус олдсон билээ. Мөн хавч, яст мэлхий болон Буддагийн хөшөөтэй адилхан биет олдсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ