Н.Эрдэнэ: Д.Пүрэвдаваад зодуулснаас эхэс ховхорч, цус алдаж эхэлсэн

img

БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ажилчдаа дарамталж, дур зоргоороо халж солиод зогсохгүй, эмэгтэй ажилчдаа оролдож, ажлаас нь халж, татвар төлөгчдийн мөнгийг намдаа хандивлуулж эхэлсэн гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэлийн гол бай болоод байна.


Тэгвэл түүнд зодуулсан жирэмсэн эмэгтэй гэх Н.Эрдэнэтэй уулзаж Д.Пүрэвдаваагийн тухай тодрууллаа.


-Таныг БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа зодсон гэх мэдээлэл хөвөрч байна. Энэ мэдээллийн талаар тодруулга өгөхгүй юу?


-Миний бие 2013 оны 6 дугаар сард БЗД-ийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн даргаар томилогдож очсон.
Миний дор ажиллаж байгаа хүмүүс бол дандаа Дүүргийн Засаг дарга, намаас санал болгосон хүмүүс байдаг. Дарга нэртэй ч надад ямар нэг эрх мэдэл байдаггүй. Зөвхөн Д.Пүрэвдаваагийн өөрийнх нь хүсэл сонирхлын дагуу халаа сэлгээний ажил хийгддэг. Тодруулбал, Д.Пүрэвдаваагйин оруулсан хүмүүс удаа дараа зөрчил гаргаж, ажил дээр архидан согтуурч, хүүхдүүдийн нэрээр төслөөс мөнгө идэж байгаад үйлдэл дээрээ баригдчихаад байхад л халах тушаал гаргадаггүй.

 


Энэ талаар хүсэлт гаргаж, Д.Пүрэвдаваатай уулзахад өөдөөс “Чи ажлаа миний хүнд өгчих. Хүүхдээ хараад гэртээ суу. Цалинг чинь хэдэн сараар ч хамаагүй бүтнээр нь өгье” гэж хэлсэн. Тэгээд дардас тамга, хэвлэмэл хуудсын хамт өөрийнхөө хүн болох мэргэжилтэн н.Соёлоод яаралтай шилжүүлэхийг үүрэгдсэн.


Үүнийг би тухайн үедээ ойлгоогүй юм. Гэтэл дараа нь миний ажилчдыг дураараа халж сольж, дандаа залуу охидыг ажилд аваад төслөөр ирсэн гадныхантай орой үдшийн цагаар уулзахыг үүрэгдэх болсон. Хэлмэрч нэрийдлээр олон хоногоор авч явах тохиолдол гарсан. Гэхдээ хэргийн хариуцлага надад тохогдох учраас би Д.Пүрэвдаваатай очиж уулзаад, уурлаж маргалдсан. Энэ үеэс бид  хоёрын маргаан үүссэн юм.


-Хэзээнээс?
-2014 оны 9 дүгээр сараас гэсэн үг. Уг нь манайх төрийн үйлчилгээний байгууллага. Хороо, хороон дээр очиж хүүхдүүдийнхээ судалгааг явах ёстой. Гэтэл аль 2013 онд ирсэн материал дээр л ажиллаад явж байна.

 


Түүнчлэн манай Баянзүрх дүүрэг бол өөрөө маш их онцлогтой, шилжилт хөдөлгөөн ихтэй, нутаг дэвсгэр томтой, зах худалдааны төвүүд олонтойгоос насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлт их байдаг. Ажилгүйдэл ихтэйгээс хүүхдүүд сургуулиас завсардах, бэлгийн дарамтад орох тохиолдол бий.

 

 

Тиймээс ажилчдаа зохион байгуулж, Цагаан давааны хогийн цэг дээр хоёр хүн хүртэл тусгайлан томилж, хүүхдүүдийг хариуцуулсан. Гэтэл Д.Пүрэвдаваа “Манай дүүрэгт, хүүхдүүдэд зориулсан илүүдээ гарсан мөнгө байхгүй. Монгол Улс хүүхдийнхээ асуудлыг шийдэж чадаагүй байхад чи дүүргээр шийдүүлэх гээд яваад байгаа чинь ямар учиртай юм. Хүүхэд гудамжинд хөлдөөд үхэж байгаа нь чамд ямар хамаатай юм. Нэртэйгээр гудамжинд хөлдөж үхэж байгаа хүмүүсийг дүүрэгт авчраад амьдруулаач” гэж загнаад, томилсон мэргэжилтнүүдийг минь эргүүлж татсан.


Дээр нь унаа тэргээр хангаж өгдөггүй. Нутаг дэвсгэр томтой болохоор 20, 30 км алхахдаа алхаж, нийтийн тээврээр зорчихдоо зорчиж хүүхдүүдийнхээ асуудлыг шийдвэрлэдэг. Тэгж яваад гудамжинд гарсан хүүхэд олоод аваад ирлээ гэхэд байрлуулах газар байдаггүй. Асрамж халамжийн төвд л өгдөг.

 


-Уг нь танай дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нь Засаг дарга Д.Пүрэвдаваа биш билүү?
-Манай дүүрэгт  өнгөрсөн 2014 оны гуравдугаар сарын 14-нд Хүүхдийн төлөө зөвлөл байгуулагдсан. Зөвлөлийн тэргүүнээр Засаг дарга Д.Пүрэвдаваа, гишүүдээр БЗД-ийн Прокурор, Нийгмийн хэлтсийн дарга, санхүүгийн хэлтсийн дарга, эрүүл мэндийн төвийн дарга, Боловсролын хэлтэс, цагдаагийн I, II, III хэлтэсийн дарга, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Соёлын ордон, Хүүхдийн холбоо, дүүргийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд  ажилладаг.


Гэтэл энэ хүмүүс хүүхдийн төлөө маш хойрго ажилладаг. Тухайлбал, БЗД-ийн 90 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Ойд зориулж хүүхдийн төлөө юм хийе, хүүхэд хамгаалах байртай болъё, Цэцэрлэгт хүрээлэн, ногоон төгөл байгуулж, Дүүрэг дээр эцэг эхчүүд ирж мэдээлэл авахад зориулж нэг давхарыг нь хүүхэд саатуулах, мэдээлэл өгөх хэсэгтэй болгоё хэмээн санал тавихад дэмжээгүй. Харин эсрэгээрээ илүү юманд мөнгө зарах гэлээ гээд загнаж, болиулсан. Гэтэл 50 саяар “Скай Ресорт”-д найр хийж, хэдэн биенийгээ шагнахдаа гар татаагүй.


-Хоёулаа гол асуудалдаа эргээд оръё. Д.Пүрэвдаваа таны биед яасан гэж халдсан юм бэ?
-Ер нь байнга зодож, дарамталдаг. 2014 онд бид хоёрын асуудал хурцатсанаас хойш байнга орилж хашгичиж, өрөөндөө оруулж ирж байгаад зоддог болсон. Зөвхөн надад ч гэлтгүй бүх хүнтэй тэгж харьцдаг. Хамгийн сүүлд 2015 оны 11 сард, энэ оны 2 сард тус, тус биед ноцтойгоор халдсан. Улмаар 11 дүгээр сард биед халдсанаас тархиндаа гэмтэл авч, тэр нь одоо нугасандаа нөлөөлөөд, суулт өгч эхэлсэн.


Мөн тухайн үед Д.Пүрэвдаваад зодуулж, сэтгэл санааны дарамтад орсноос эхэс ховхролт өгч, цус алдан эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдэхэд ардаас хүн явуулж, дөнгөж төрсөн, нярай биетэй эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийн дунд дарамтлуулсан гээд зөндөө асуудал байна.

 

Юутай ч Д.Пүрэвдаваад зодуулж, дарамтлуулсан гэх ажилчид өнгөрсөн удаад мэдээлэл хийж олон нийтэд бодит байдлыг мэдээлсэн. Харин өнөөдөр болж буй үйл явдлын талаар БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийх талаар эх сурвалж мэдээлсэн юм.


Д.Дуулим

Эх сурвалж: 24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ene ugaasaa shal hudalaa songuuliin show hiij bgn... Ter hunii tsarai haraad huuhen Mungu 2t durtaig haraad bga nuhur yvj zun bilegiin tulaand or...
2016-02-20
болд:
энэ дарга харах царайны мөнгө , хүүхэнд нугасгүй гар байна .
2016-02-19
Монгол:
Пүрэвдаваа хүн зодсон мэт харагдуулахыг хүсч, ийм шуугиан тарьж байгаа нь сонгууль ойртож байгаа, дээрээс нь тун удахгүй АН-аас нэр дэвшигчдээ тодруулах гэж байгаа энэ үед Ардчилсан намд гудамжнаас аврал эрж орж ирсэн Батзандан, МАН-аас урваж зугтаж ирсэн урвагч Арвин хоёрын хийж байгаа ажил байхоо. Нэр дэвшигчийн эрхээ авахын тулд энэ хоёр намын нөхрөө ингэж алахаас сийхгүй ш дээ. Урвагч Арвин, гудамжны Батзандан хоёроос л ийм арга барил гарна. Зодуулсан гэх хүүхэн нь ч өөрөө учраа олохгүй явж байна лээ ш дээ. Ардчилсан намын үнэ цэнийг үгүй болгож байгаа Батзандан, Арвин нараас л хол явмаар юм.
2016-02-19
Зочин:
AN gej iim l novshnuudiin tsugluulga l daa dahij iim novshiin baasnii namd sanal ognoo jinhene tui mai
2016-02-19
Зочин:
Tegeed ene novshiig deed udirdlaga alban tushaaltnuud zailuulj hariutslaga tootsohgvi yagaad blgaad bgaan ve bichlegiig vzej bhad yavch turiin alban haagch udirdagch hvn iim bj taarahgvi Zailuulbal taarna
2016-02-19
Зочин:
Энэ АН аас гарахгүй муухай юм гэж алгаа.
2016-02-19