Финланд улс энэ онд 5000 дүрвэгч хүлээн авч, орогнол олгохоо мэдэгдсэн билээ. Тэгвэл тус улс өчигдөр Иракийн 50 иргэнд орогнол олгож, хүлээн авсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Финландад амьдарч, хөдөлмөр эрхлэх боломжтой болсон хэсэг иракчууд тус улсын нисэх буудлын шалыг үнсч, талархлаа илэрхийлсэн байна.
Залуус “Та бүхэнд баярлалаа” гэж хэлжээ. Баярласан дүрвэгсэд ийнхүү талархлаа илэрхийлсэн ч уг үйлдэл иргэдэд таалагдаагүй байна. Интернэт хэрэглэгчид “Финландчууд хөөрхий дүрвэгсдээр зугаагаа хийлээ” гэж буруутгажээ.
Энэ онд зөвхөн иргэний дайн, террористуудаас болж хохирч буй Ирак, Сирийн иргэдийг хүлээн авахаа Финландын тал мэдэгдсэн байна. Эрх баригчид орогнол олгосон бүх дүрвэгчийг ажлын байраар хангахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |