Сурагчид газ үнэрлэжээ

img

Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны 50 дугаар сургуулийн урд талын байрны орцонд ЕБС-ийн сурагчид ахуйн зориулалттай хий буюу газ үнэрлэж байсныг илрүүлжээ. Иргэний дуудлагын дагуу Цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар хороонд оршин суух 13 настай эрэгтэй Г, 16 настай эрэгтэй А нар үйлдэл дээрээ баригдсан байна.Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлжээ.

 

Насанд хүрээгүй хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэж, мансуурч хордлогод орох, амь насаа алдах тохиолдол ч байгаа юм. Тухайлбал 17 настай П, Б, Э нарын гурван хүүхэд газ үнэрлэж, мансуурсны улмаас Б нь эмнэлэгт хүргэгдэн очсон даруйдаа нас барсан хэрэг энэ сарын 15-нд гарсан.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol uuls minu !!!:
Mongoliin ireedui bolson ohid zaluuchuudaa hor urshigiig ni taniulah ajliig hiigeechee Mongoliin ireedui ugui boloh uu ??? Ard tumeen, ene chini yawaandaa Mongol uls ugui bolhiin dohio bitgii baigaasai !!!
2016-02-19