Мэнни Пакьяо уучлалт гуйлаа

Боксчин Мэнни Пакьяо саяхан твиттертээ “Ижил хүйстнүүд амьтнаас дор” хэмээн жиргэсэн билээ. Уг жиргээ олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн бөгөөд түүний карьерт сөргөөр нөлөөлж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр удахгүй зохион байгуулагдах Филиппинийн парламентын сонгуульд өрсөлдөхөөр кампанит ажлаа эхлүүлээд байгаа юм.
Мэннигийн дээрх жиргээнээс болж дэмжигчдийн тоо нь эрс багасч буйтай холбогдуулан тэрбээр олон нийтээс уучлалт гуйжээ.
Филлипинийн “TV5” телевизээр дамжуулан тэрбээр “Намайг уучлаарай. Гэхдээ эрэгтэй хүн эмэгтэй хүнийг. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хайрлах ёстой. Өөрийн үзэл бодлоо хэтэрхий чөлөөтэй илэрхийлсэндээ олон нийт болон дэмжигчдээсээ уучлалт гуймаар байна” гэж хэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ