Компаниудыг эхний жилүүдэд нь татвараас чөлөөлөх хэрэгтэй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдээд хаврын чуулганд шилжүүлэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү  Татварын багц хууль батлуулах шаардлагатай эсэх талаар  тодруулж, санхүүгийн цэгцтэй бодлогод хэрхэн туссаныг тодрууллаа.  Сангийн сайд Б.Болор:

 

-Татварын багц хуулийг зайлшгүй батлуулах шаардлагатай.  Татварын тогтолцоог хялбаршуулах үүднээс  дэвшилттэй зүйлүүдийг хуулийн төсөлд тусгасан гэсэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Аж ахуйн нэгж, байгууллага дээр хүндрэл учруулмааргүй байна. Улирал бүр Х тайлан өгөөд яваад байгаа. Зөв тогтолцоотой байхад хүн ашгийнхаа 10 хувийг өгөөд яваад байна. Үүнээс гадна дөнгөж эхлэл нь тавигдаж байгаа аж ахуйн нэгжүүдийг эхний жилүүдэд татвараас чөлөөлөх саналыг төсөлдөө оруулж өгөөч” гэсэн юм.

 

Ингээд гишүүдийн 89.3 хувийн саналаар  Татварын ерөнхий найруулгын хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
chi ugaasaa teneg
2016-02-20
Зочин:
Чи ядаж нэг тэмуужин шиг ард тумний толоо ард тумнийг аварсан дарга нарыг дарсан хууль санаачилж огооч буур чадахгуй бол тэмуужинг уг дуугуй дэмжиж байгаач
2016-02-20