Хэргийг хэрэгсэхгүй болгох нь шүүхийн шийдвэрлэх асуудал биш

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 86 хувь нь дэмжив.
Дараагаар нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Прокурор хэрэг үүсгэж, хянаж, хэрэгсэхгүй болгож болдог. Ямар ч тохиолдолд прокурор хянах ёстой. Харин хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүхэд өгөх хэрэгтэй. Нэг ч удаа хэрэгсэхгүй болгох гэж шүүхээр явдаггүй. Өмгөөлөгч гэдэг бол хэрэгжүүлэгч.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:
-Төрийн нэрийн өмнөөс хянагчаар оролцож байгаа. Хяналт тавих чиг үүрэг өмгөөлөгч тусалдаг. Хэрэг мөрдөх, мөрдөн байцаах явц зөв явж байна уу, үгүй юу гэдэг дээр хяналт тавьдаг. Хэргийг хэрэгсэхгүй болгох нь шүүхийн шийдвэрийн тухай асуудал биш. Ялгаануудыг энэ төсөлд гаргасан байна. Тиймээс энэ хуулиар иргэн эрхээ хангуулах талд чиглэсэн юм гэлээ.
Ингээд гишүүдийн олонхи нь дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ