Б.Мөнхболд: Надад “Улаан карт” өгсөн

img

ОХУ-ын Ульяновск хотноо болсон Бөмбөгтэй хоккейн  ДАШТ-нд манай улсын шигшээ баг амжилттай оролцож дөрөвдүгээр байрт орсон билээ. Тэмцээний “Шилдэг хаалгач”-аар шалгарсан багийн хаалгач Б.Мөнхболдтой ярилцлаа.

 

 

-“Шилдэг хаалгач”-аар шалгарсанд баяр хүргэе. Эх орондоо хэзээ ирэв?

 

-Баярлалаа. Хоёрдугаар сарын 18-нд ирсэн. Ирээд хоёр хонож байна. Миний хувьд 10 жилийн өмнө буюу 2006 онд анхны бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс энэхүү шагналыг авч байсан. Энэ жил хоёр дахь удаагаа хүртсэндээ баяртай байна. Гэхдээ энэ бол миний биш, манай багийн шагнал гэдгийг хэлэх нь зүйтэй.

 

 

-Хэзээнээс хоккейн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

 

-Би 2002 оноос хойш хүүхэд байхаасаа шайбтай хоккей тоглож эхэлсэн. Манай аав спортын дасгалжуулагч. Байрны найзуудтайгаа хөл бөмбөг их тоглоно. Найзууд “чи хөлбөмбөгт хаалгач хийж чадаж байгаа юм чинь хоккейд хаалгач хийгээч” гэдэг санал тавиад хоккейн спортыг анх сонирхож эхэлсэн. Ер нь бол энэ хоёр төстэй спорт. Үндсэн ажил гэвэл “Чингис хаан” банкинд жолооч хийдэг.

 

-ДАШТ-ний хүнд учраа аль баг байв?

 

-Украйн, Хятад, Япон, Сомали, Чех улсын багтай нэг хэсэгт хуваарилагдаж Японы шигшээ багтай эхний тоглолтоо хийж 4:0 хожигдсон ч Хятадын шигшээ багийг 7:1, Сомалийг 9:0, Чехийн шигшш багийг мөн л 7:1 ээр буулган авсан. Нугалаанд Голланд улсын шигшээ багийг 4:0 хожиж, хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болсон. Гэсэн ч хагас шигшээд Унгарын багтай хүнд хэцүү тоглолт хийж 6:5 харамсалтайгаар хожигдсон. Хэрэв Унгарыг хожсон бол бид алтын төлөө Герман улстай тоглох байлаа. Үүний дараа хүрэл медалийн төлөө хэсэгтээ хожиж байсан Украйн улсын багтай дахин тоглосон ч 5:2 бариулсаар нэмэлт цагт 6:5 аар хожигдож дөрөвдүгээр байранд орлоо. Бүх баг л хүчтэй, чанга баг байлаа. Украйн гэхэд гаднаас 2 легонер, Унгар 6 легонерыг багтаа авч тоглуулж байна. Сомалийн шигшээ багийг ялахад амархан байсан.

 

 

-Украины багт ялагдсаны дараах зодооны тухайд юу хэлэх вэ?

 

-Бид хожигдсон. Сэтгэлээ барьж дийлээгүй. Тэр бол спортын л нэг хор шар байсан. Ямар ч спортод хүн хортой шартай, эрмэлзлэлтэй байж гэмээн оршин тогтнодог. Украйн ч гэлтгүй олон багийн тамирчид биднийг өдөөн хатгаж, шатааж байсан. Тэр бүхнийг манай тамирчид их тэвчсэн шүү. Хоёр баг 5:5 харьцаатай тэнцээд нэмэлт цаг сунгаж Украйны баг алтан гол хийх үед би бөмбөг хаасан. Ойж гарч ирснийг нь манай тоглогч хаах үед хоорондоо шүргэлцсэнээс болж маргаан үүссэн.

 

-Маргаанаас болж хоёр багт шийтгэл ногдуулсан гэсэн?

 

-Тодорхой зүйл мэдэхгүй байна. Гэхдээ тоглолтын дараа надад улаан карт өгсөн. Улаан карт гэхээр дараа жилийн ДАШТ-ний эхний тоглолтод би тоглох эрхгүй болсон гэсэн үг. Нэг тоглолт өнжөөд дараа дараагийн тоглолтод оролцох юм. Энэ бол сүртэй шийтгэл биш.

 

-ОХУ-аас таньд санал ирсэн гэж сонслоо?

 

-Өмнө нь надад 2010 онд  Шведын дасгалжуулагч нэгдүгээр лигт авч тоглуулах санал тавьж байсан. Мөн Казакстан улс, манай улсаас 4 тамирчин авах санал ирж ирүүлж байсан. Эх орноо дэлхийд сурталчилах маш том боломж учраас тухайн үед дуртай хүлээж авсан юм. Гэсэн ч юунаас юм болоод тэр санал цуцлагдсан. Тухайн багийн дасгалжуулагч нар нь авна гэж худлаа хэлээд зогсоочихдог юм уу, Монгол улс хөөцөлдөж өгдөггүй юм уу мэдэхгүй юм.

 

-Хэрэв ОХУ-ын багт тогловол илүү том боломж нээгдэнэ. Хаана нь гацчихаад байдаг юм бол?

 

-Хаана нь гацаад байдгийг би мэдэхгүй юм. Саяны тоглолтын дараа ОХУ-ын хоёр ч клубээс санал ирсэн байна. Энэ санал эхний удаа надад ирж байгаа бол би их баярлах байсан. Гурав дахь удаагаа ийм санал хүлээж авч байгаа ч урьдны саналууд бүтээгүй учраас нэг их ач холбогдол өгөхгүй байна.  Тэд хувь тамирчинтай хэзээ ч гэрээ хийхгүй, уулзахгүй. Тийм болохоор зөвхөн холбоод болон багийн менежерээр дамжиж ирдэг. “Монголын хоккейн холбоо” бий нь бий. Гэхдээ аль холбоонд бид харьяалагдаж  явдаг, ямар үйл ажиллагаа явуулдаг болохыг ний нуугүй хэлэхэд бид нар мэдэхгүй байна. Саяны тэмцээнд “Монголын шайбтай холбоо”-ноос биднийг авч явсан. 

 

-ДАШТ-д дөрөвт бичигдлээ. Аваргын цомыг эх орондоо авчирахад юу дутаж байна вэ?

 

-Бид нар жилийн дөрвөн улиралд байнгын бэлтгэл хийгээд энэ тэмцээнд оролцсон бол аварга болох бүрэн боломжтой байсан. Тэмцээнд оролцож байгаа бусад орны тамирчид цалин авдаг, хоккейгоос өөр ажил хийдэггүй, мэргэжлийн тамирчид байдаг. Гэтэл манай багийнхан бүгд өөр өөр ажилтай ч энэ зэргийн амжилт үзүүлсэнд бусад орны дасгалжуулагч, спортын мэргэжилтнүүд гайхаж байсан. Улсаас дасгал хийх материаллаг бааз, мөсөн ордон бариад өгвөл бидний амжилт хязгааргүй.  Ер нь өвлийн спортыг дэмжиж, хөгжүүлмээр байна. Бид хувцас хэрэглэл, цалин мөнгө өгөөч гэхгүй. Бид нарт зөвхөн мөсөн ордон бариад өгвөл хариуг нь бид эргээд медаль болгож, улс эх орныхоо нэрийг мандуулахсан гэсэн хүсэл  бүх тамирчинд  байна.

 

-Энэ тэмцээнээс олж авсан хамгийн чухал зүйл юу байв?

 

-Бидэнд чадвар байлаа. Нэг жаахан аз л дутсан. Энэ ДАШТ бидэнд их том эрч хүч өглөө. Бид талбайд гарахдаа “Монгол улсын төлөө зүтгэе” гээд л гардаг. Тэгэхээр Монгол улсын төлөө зүтгэх илүү их урам зориг өглөө. Энэ л олж авсан хамгийн том давуу тал.

 

-Ирэх сард Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Бэлтгэлээ хэзээнээс эхлэх вэ?

 

-Бидэнд бэлтгэлээ хангах материаллаг бааз жилийн дөрвөн улирлын нэг улиралд нь л байдаг. Өвөл дуусах, мөс хайлах арай болоогүй байгаа учраас тав хоногийн дараа бид нар Эрдэнэтэд бэлтгэлд гарна. Цаашлаад долоодугаар сард БНАСАУ-д болох нөхөрсөг тоглолт, наймдугаар сард Азийн бүсийн аврага шалгаруулах тэмцээн болон 2017 оны Саппорогийн Өвлийн наадамд оролцох юм.

 

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Та бүхэндээ их байярлалаа. Хандгайтад өвлийнпортын ордон барих юм гэж сонссон тэгвэл улам их амжилт гаргах гэдэгт итгэж байна.
2016-02-22
Зочин:
бүдүүлэг сагсуу монголчууд
2016-02-22
monhoo:
ene tomor zamiin gurvan ugsarmaliin gomo monhoo gedeg hun suuliin durvun jil neted od bolj duuslaa ene nohriin tuhai ontsgoi maanag nertei nom hurtel hevlegdsen bna shde site deer bna google deer ontsgoi maanag gej haigaad unshij bolj bna
2016-02-21
Зочин:
MEDEEGEE TODORKHOY KHIIGEECH. DELKHIIN AWARGYN B GRUPIIN AWARGA SHALGARUULAKH TEMTSEEN GEED . JINKHENE SHILDEGUUD NI A GRUPD TOGLODOG ,MANAIKHAN B GRUPD TOGLODOG
2016-02-21
Зочин:
zodoon bol hokeyd tugeemel bdag zuil
2016-02-21
mgl:
sain ba zaluusaa amjilt husei ........ at nartaa saihan sportiin ordon barij uguh yumsan
2016-02-21
Зочин:
сэтгэлээ барьж дийлэхгүй бол сайн тамирчин болж чадахгүй л байх
2016-02-20
Зочин:
Тэмцээнд оролцсон залуустаа баяр хүргэе. Маш сайн тоглосон. Бөмбөг бөөрөнхий. Зодооныг бүү ярь. Бүх тоглолтыг сайтаас бүрэн эхээр нь үзээрэй. Тамирчиддаа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.
2016-02-20
EKH ORONCH:
ZODOON KHIIDEG TERIIGEE ZUV GEJ BODOJ BGA BOL MUU L BAINA
2016-02-20
Зочин:
сэтгэлээ барьж дийлэхгүй бол сайн тамирчин болж чадахгүй л байх
zolo:
bayr hurgei zaluusdaa mundag bsan shu
2016-02-20
Зочин:
Залуусаа та нар чадсан шүү. Илүү илүү
2016-02-20
Зочин:
БАЯР ХУРГЭЕ. ОРОС ХОККЕЙГ ОРОСЫН ЕРЕНХИЙЛЕГЧ ОНЦГОЙ АНХААРЧ ТАМИРЧДАА ХУЛЭЭН АВЧ УУЛЗАЖ БАЙНА ЛЭЭ. АМЖИЛТ
2016-02-20
muugii:
uzsen mundag baisan.. Ooriin erhgui l garaa zangidcan bna lee.. Amjilt huseye zaluusaa
2016-02-20
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-20
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-20