Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна

img

Хоёрдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг цаг агаарын мэдээгээр:

 

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

 

 Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 18-23 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна гэж Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ