Анкарагийн халдлагыг курдууд үйлджээ

img

 

Туркийн нийслэл Анкара хотод энэ сарын 17-нд дараалласан дэлбэрэлт болсон билээ.  Дэлбэрэлтийн улмаас 28 хүн амиа алдаж,   61 хүн гэмтсэн юм.

 

Тэгвэл  Анкарагийн халдлагын хариуцлагыг “Курдистаны эрх чөлөөний харцаганууд” бүлэглэл хүлээж, өөрийн цахим хуудастаа зарим мэдээллийг нийтэлжээ.

 

Тус бүлэглэл “Халдлагыг террорист байгууллагуудын тоонд оруулсан Курдистаны ажилчны намтай холбоотой гэж үздэг тус байгууллагын хүчинд хамаардаг “Үхэшгүй мөнхчүүдийн батальон”-ы дайчин Зынар Раперин тэсрэх төхөөрөмж суурилуулсан автомашин дэлбэлэх замаар өөрийн эсэргүүцлээ илэрхийлсэн” гэсэн байна.                 

             

Халдлагыг Туркийн эрх баригчид болон "Шударга ёс, хөгжлийн нам"-ын удирдлагуудын явуулж буй бодлогын хариуд үйлдсэн гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тийм байлгүй дээ. Лалын улс бүлэглэл хамсаатныхаа эсрэг яагаад халдлага үйлдсэн юм болоо гэж гайхаад байсан юм. Энэ Туркууд Курдуудыг лалын улстай нийлж байгаад их хавчин гадуурхаж бөөнөөр нь алж хядаад байсан юмаа. Хариугаа л авч.
2016-02-22