Трампийн шашинд эргэлзжээ

Тэрбумтан Дональд Трамп сонгуульд ялалт байгуулж, Цагаан ордны тэргүүн болбол Мексиктэй залгаа хил дээрээ хана барихаа мэдэгдсэн билээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Бүгд Найрамдахчуудын уулзалтын үеэр ийнхүү мэдэгдсэн юм.
Тэгвэл Мексик улсад шашны дээд хэмжээний айлчлал хийж буй Католик шашны тэргүүн Францис, Трампийн христийн шашин шүтдэг эсэхэд эргэлзэж буйгаа мэдэгдсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Хамбатан “Гүүр барих ёстой байтал хана барина гэх юм. Христийн шашин шүтдэг хүний амнаас ийм муухай үг гарахгүй” гэсэн байна.
Трамп мөн Ерөнхийлөгч болбол хамгийн эхэнд Америкт хууль бусаар ажиллаж, амьдарч буй 11 сая Мексикийн иргэнийг албадан гаргахаа мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ