2,7 тоогоор төгссөн бол энэ сард татвар төлнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр дараах байдлаар зохицуулалт хийсэн юм. Үүнд:
1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард,
3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөхөөр журамлагдсан. Тиймээс таны автомашин 2,7 тоогоор төгссөн бол энэ сард татвараа төлөх юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ