Хятад руу 16 тонн хонины мах экспортоллоо

img

Монгол Улс албан ёсоор БНХАУ-руу мах экспортолж эхэллээ. Эхний ээлжинд Увс аймгийн “Мон-Тува” ХХК Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор дамжуулан Хятад руу 16 тонн хонины мах экспортоллоо. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн газраас Завхан аймгийн “Завхан хүнс групп” ХХК, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл мах маркет” ХХК (Монгол эко мах ХХК), Увс аймгийн “Мон-тува” ХХК (Грийн грэйс лэнд)-ийн махны үйлдвэрүүдэд бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг экспортлох зөвшөөрлийг олгосон байна.

 

Баруун таван аймгийн малчид, иргэд мал махаа эдгээр гурван компаний үйлдвэрт нийлүүлэх боломжтой юм. 


Манай улс БНХАУ-ын 13 боомттой хиллэдэг бөгөөд Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын хувьд баруун таван аймгийн нутаг дэвсгэртэй хамгийн ойр төдийгүй Хятадын хамгийн өндөр махны хэрэглээтэй муж, аймгуудтай ойр хиллэж байгаагаараа онцлог юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Ямар үнээр гарч байгаа юм бэ, нээг их юм хийсэн болж харагдах гээд 5000 төгрөгөөр өгч байгаа гэсэн үнэн үү????
2016-02-23
Aaaaaa:
Uher mongoloo ehleed mi golii tug daraani hujaagiin tug baih estoish dee alnaasaa door ambuunuud
2016-02-22
зочин:
Нэг контенирийн тал мах л байна шүү дээ сүржигнэх хэрэг алга даа
2016-02-22
Gowiin ewgon:
Gants mashin mah garchee.Eshoo olon tn mah gargah bodlogo heregtei.Mah beltgeh ctandart heregtei
2016-02-22
dd:
Bas tuuz haichilna aan...ichij uhmeer yum
2016-02-22
малчин:
16 тонн мах гэдэг маань ХОВО ний дундаас доохнуур мах гаргасан гэсэн үг биз өшөө ихийг гаргах бодлого хэрэгтэй Ийм жаахан мах гаргачихаад юун сүртэй рекламддаг юм дээ
2016-02-22