Фижи улс их хохирол амсав

img

Өмнөд Номхон далайн Фижи улсыг энэ амралтын өдөр “Винстон” гэх далайн шуурга дайрч өнгөрсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Далайн шуурганы улмаас нэг хүн амиа алдаж, 100 мянган хүн орон гэрээсээ дайжжээ. Амиа алдсан хүн Коро арлын иргэн гэнэ. Түүний цогцсыг байшингийн нуранги дороос олсон байна.

 

Онцгой байдлын яам “Далайн шуурганы улмаас 450 мянган хүн хорогдох байранд байршсан” хэмээн мэдээлсэн байна. АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс “Винстон” далайн шуурганы салхины хүч секундэд 82 метр хүрсэн” гэж хэлжээ. Иргэдийн ярьснаар “Далайн шуурга гэрлийн шон болон ургаа модыг суга татсан” гэв.

 

Далайн шуурганы улмаас тус улс 25 сая ам.долларын хохирол амссан гэнэ. Шинэ Зеланд болон Австралийн эрх баригчид тус улсад эд материалын тусламж үзүүлэхээ мэдэгджээ. 1994 оноос хойш Фижи улсад хүчтэй далайн шуурга болоогүй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ