Цас орж, цасан шуурга шуурна

img

Ус цаг уурс орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна.

 

 2016 оны 02 дугаар сарын 23-наас 02 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:   

 

23, 25-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24, 26-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Ихэнх хугацаанд Завхан голын эхээр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө  14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэмхүйтэн байна. 26-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ