Бутаны хаан хүүгээ танилцуулжээ

Бутаны эзэн хаан Жигме Кхесар Намгья Вангчукийн гэргий, хатан Жецун Пема энэ сарын 5-ны 12.00 цагт амаржиж хүүтэй болсон талаар “www.katemiddletonreview.com” мэдээллээ.
Эзэн хаан өчигдөр өөрийн фэйсбүүк хуудастаа Бутаны дараагийн эзэн хааны зургийг нийтэлж, хүүгээ танилцуулсан байна.
Хаан одоогоор хүүгийнхээ нэрийг нийтэд задруулахаас татгалзжээ. Тэрбээр “Миний хүү энэ хорвоод мэндлээд дөнгөж 14 хонож байна. Хүүгээ харах бүртээ хайр минь цацрах юм. Хүүхэд бол улс, гэр бүл бат оршихын бэлгэдэл билээ” хэмээн бичсэн байна.
Хатан, хаан хоёр ийнхүү таван жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авлаа. Тэд 10 насны зөрүүтэй бөгөөд 2010 оны тавдугаар сард хуримаа хийжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ