Урлагийн 25 арга хэмжээнд 3.6 тэрбум төгрөг зарцуулна

img

НИТХ-ын 2014 оны тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ онд 25 багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл нар мэдээлэл хийлээ.

 

 

Нийслэлд жуулчдыг татах, урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах зорилтын хүрээнд үндэсний их баяр наадмын өдрүүд болон бусад хугацаанд 19 соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, “Даншиг наадам-Хүрээ цам”, Сонгодог урлагийн үдэш, “Плей тайм” амьд хөгжмийн наадам, “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам зэрэг 2015 оноос зохион байгуулж ирсэн соёл урлагийн үйл ажиллагаа багтсан аж.

 

Гуравдугаар сард “Дэлхийн цирк Монголд”

 

Гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 10-нд “Дэлхийн цирк Монголд” олон улсын цирк

Тавдугаар сарын 15-21-нд “Гэгээн муза” театр урлагийн наадам

Тавдугаар сарын 20-21-нд “Ulaanbaatar book fair” номын баяр

Тавдугаар сарын 28-нд “Монгол цэргийн жавхаа”

 

Зургаадугаар сард “Play time” олон улсын амьд хөгжмийн наадам

 

Зургадугаар сарын 4-нд “Улаанбаатар” олон улсын марафон /бүх нийтийн гүйлт/

Зургадугаар сарын 4-5-нд “Ulaanbaatour” аялал амралтын олон улсын үзэсгэлэн

Зургадугаар сарын 11-нд “Улаанбаатар Венийн үдэш” вальс бүжгийн үдэш

Зургадугаар сарын 18-нд “Ub dance” фестиваль

Зургадугаар сарын 24-26-нд “Play time” олон улсын амьд хөгжмийн наадам

 

Долоодугаар сард “Талын бүжиг” фестиваль

 

Долдугаар сарын 2-нд “The best of classics” сонгодог урлагийн үдэш

Долоодугаар сарын 10-нд “Дээлтэй Монгол наадам”

Долоодугаар сарын 10-нд “Учиртай гурван толгой” дуурь

Долоодугаар сарын 11-нд “Улаанбаатарын үдэш” рок, поп оддын тоглолт

Долоодугаар сарын 12-нд “Silence white” электро хөгжмийн наадам

Долоодугаар сарын 12-нд “Талын бүжиг” фестиваль

Долоодугаар сарын 13-нд “Морин хуур” фестиваль

Долоодугаар сарын 14-нд “Ulaanbaatar swing night” олон улсын фестиваль

Долоодугаар сарын 30-нд “Алдрын од” урлагийн оддыг алдаршуулах тоглолт

 

Наймдугаар сард Таван зуун лам ном хурна

 

Наймдугаар сарын 6-нд Таван зуун лам ном хурах ёслол

Наймдугаар сарын 6-7-нд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам

Наймдугаар сарын 6-нд “Уул усны домог” уран нугаралтын фестиваль

Наймдугаар сарын 7-нд “Эвлэх уянга буюу ер бусын эрчим” этно мюзикл

Наймдугаар сарын 13-14 нд “Олон үндэстний хоол”-ны фестиваль

Наймдугаар сарын 15-20 “Моно жүжгийн наадам”

 

Аравдугаар сард “Улаанбаатар” олон улсын кино наадам

 

Есдүгээр сарын 25-30-нд “Ub art fair”, “Street art” дүрслэх урлагийн өдрүүд

Аравдугаар сарын 11-15-нд “Улаанбаатар” олон улсын кино наадам

Арванхоёрдугаар сарын 5-15-нд “Цөмөөхэй” бүжгэн жүжиг тоглогдоно.

НИТХ-аас баталсан шийдвэрийн дагуу өнгөрсөн жил 3.6 тэрбум төгрөгийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зарцуулсан байна. Энэ жилийн төсөв мөн адил батлагджээ. Нийслэлийн жилийн төсвөөс уг хөтөлбөрт 5 хүртэлх хувийг зарцуулах бололцоотой байдаг аж. Даншиг наадамд зарцуулах 3.6 тэрбум төгрөг дээрх хувьд хүрэхгүй өртөг гэдгийг албаныхан хэлж байлаа.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ