МАН, МАХН нэгдэхийг үгүйсгэхгүй

img

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ. Тус бүлгийнхэн намрын чуулган болон ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудал, үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Мэдээлэл хийснийхээ дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

 

-Ээлжит бус чуулганыг Үндсэн хууль зөрчлөө гээд байна. УИХ-ын даргын зөвлөлийн хуралд бүлгийн дарга, намын дарга нар оролцдог. Таныг зөвлөлийн хуралд оролцоогүй гэж байсан. Яагаад?

 

-Даргын зөвлөлийн хуралд хоёр удаа оролцсон. 28 асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга хэлж байсан. Ийм олон асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжихгүй гэдгээ хэлээд эсэргүүцсэн. Харамсалтай нь даргын зөвлөлийн хурал шийдвэрээ гаргасан. Зөвшилцөнө гэдэг чинь харилцлан тохиролцоод, асуудлаа шийдэхийг хэлдэг. Үндсэн хуулийн 65-ын 4-т Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Цэцийн гишүүнийг эгүүлэн татаж болно гээд заачихсан байгаа. Харамсалтай нь Цэцийн 9 гишүүн хуралдаж эгүүлэн татна гэсэн шийдвэр гаргаагүй. Үндсэн хуулийн цэцийн найман гишүүн гарын үсэг зураад Их хурлын гаргаж байгаа шийдвэр хууль зөрчиж байна шүү гэдгийг сануулсан бичиг бидэнд ирсэн. Хоёрт нь Улсын дээд шүүх анх илгээсэн байгууллага нь мөн. Анх илгээхдээ дээд шүүх нь бүрэлдэхүүнтэй хуралдаад явуулсан бол дараа нь бүрэлдэхүүнтэй хуралдаагүй. Зориг гэж шүүгч бичиг явуулсан. Явуулсан бичгэн дээр нь юу гэж заасан гэхээр тусгайлан өгөх саналгүй гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн гэдэг нь дахиад хууль зөрчсөн. Ийм хоёр үндэслэлээр Үндсэн хууль зөрчлөө гэж үзэж байгаа. Тийм учраас МАН-ын бүлэг хуралдаа ороогүй.

 

-МАН, МАХН хамтарч баяраа тэмдэглэнэ гэсэн. Цаашид нэгдэх үү?

 

-МАН-ын 95 жилийн ой болно. Хамтарч тэмдэглэх саналыг МАХН-аас тавьсан. Бид яагаад нэгдэж, нийлээд хамтарч ажиллаж болохгүй гэж. Цаашдаа нэгдэж нийлээд ажиллахыг үгүйсгэхгүй.

 

-МАН-ынхан Цэцийн даргыг огцруулахад оролцоогүй. Хэрвээ чуулгандаа оролцоод саналаа өгөөд явсан бол Ж.Амарсанаа дарга огцрохгүй байх боломж байсан болов уу?

 

-Олонхи гэдэг нь АН-ын гишүүдийг хэлээгүй, Шударга ёс эвсэл, ИЗНН гээд 47 гишүүний ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн. Хэрвээ энэ ирцээ бүрдүүлбэл МАН-ын бүлгийн 26 гишүүн орно гэсэн. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн асуудал дээр орохгүй бусад асуудал дээр оролцоод төрийн ажлыг гацаахгүй явна гэсэн боловч чуулган ганцхан өдөр хуралдсан болоод хаасан.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bataa:
Naad Dunhuu Nomtoibajriinhaa zurag avhuulah durtaig meddeggui jmuu!!! Hooson Tolgoi Zarailchihaad juun inder deer garah durtai hulgaich ve!!! Huliig chin huga zohinoo gaiguie.Nomgui bolgood uguh zag tun udahgui!!!!
2016-02-23
Zochin:
Booljson booljisoo ergeed dolooj de huchindegch aluurchin Sumtaibayar
2016-02-22
IRGED:
YUN NEGDEX 2-UULAA ZAIL. SAAD GAI BOLOXOO BOLI.
2016-02-22
erka:
hurdan negdeed songuulid ylaad elebgdortonguudiig hurdan shorondno suulgaach uls ornooroo toglood duuslaa hurdan hariugaa ab
2016-02-22
Zochin:
Negdeh chin MAXN-d dagaar oroj baigaa hereg uu
2016-02-22
Зочин:
МАХН МАН нэгдэх хэрэгтэй. Энхбаяр даргынхаа эвтэй бол хүчтэй гэдгийг санаж яв.
2016-02-22
Шинжээч:
Энхбаярын шалбааг Нямдоржийн их далайг ширгээдэг байна шүү, ха ха ха! Ингээд МАН-ын нусгай хөвгүүд МАХН-ын шалбаагны намагт живж үхээд амар сайхан даа жаргаваа, хөөрхий минь! Ёстой нүдний булай болдог байна даа?! Яаж Нямдоржтонгууд амьтны нүүр лүү эгцэлж харах бол доо???
2016-02-22
Зочин:
Bitgii tenegt
2016-02-22
зочин:
МАН-ынхан өнгөрсөн оноос эхлэн сонгуулийн автомат машин, хүний дүрс шатаах зэргээр үймээн самуунд уриалах боллоо. Тэдний энэ үйлдэл даамжирвал эх орноо шатааж ч мэдэхээр байгаа нь нийтэд айдас төрүүлж байна.
2016-02-22
Зочин:
Элбэгдорж, улсаа бодож байгаа бол, төр лүү бүү зүтгэ гэж ярьж байсан. Тэгэхлээр АН-ынхан улсаа боддоггүй юм байна.
2016-02-22
Зочин:
Bitgii tenegt