Фижид 20 хүн амиа алджээ

img

Номхон Далайн Фижи улсыг энэ амралтын өдөр Винстон гэх далайн шуурга дайран өнгөрсөн юм. Тус улсын Засгийн газраас мэдээлснээр “Далайн шуурганы улмаас 20 хүн амиа алдаж, хагас сая хүн орон гэрээ алдсан” гэжээ. Аврах албанаас “100 орчим хүн сураггүй алга болсон. Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй” гэсэн байна.

 

“Винстон” далайн шуурга өчигдөр орон нутгийн цагаар 6.30 цагт Фижиг дайран өнгөрсөн юм. “Өглөө эрт байсан учир иргэд их хохирол амссан” хэмээн Онцгой байдлын яам мэдээлэв. Эрэг орчимд 12 метр давалгаа үүсчээ.

 

АНУ-ын Цаг уур хүрээлэн “далайн шуурга дахин Фижиг дайран өнгөрөх магадлалтай” хэмээн өчигдөр 22.10 цагт мэдэгдсэн юм. Уг мэдээллийн дараа аврагчид 412 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Коро аралд 1140 байшин нурж, ашиглах боломжгүй болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ