Өнөөдөр болох үйл явдлын тойм

"Нийтийн эрхийг хамгаалах холбоо"-ны байранд /"8 шарга" валютын захын Капитал банктай байрны 7 давхрын 703 тоотод/
11:00 цагт "Сентерра Гоулд" компанийн ашиглалтын лицензийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй хэмээн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс тус компанид захиргааны хэрэг үүсгэжээ. Ингэснээр "Сентерра гуолд" компанийн Ноён уулыг ухах боломжгүй болсон тухай хуульч, өмгөөлөгч нар болон нутгийн иргэд мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 77497739
11:30 цагт БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваад удаа дараа зодуулсан тус дүүргийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын дарга Н.Эрдэнэ ноцтой баримт нотолгоотойгоор мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 77497739
Офицеруудын ордонд
11:40 цагт 1939 оны Халх гол, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Монголын мэргэжлийн ууган байгууллага Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын Чөлөөлөх дайнд оролцсон тухай номын нээлт болно. Номын нээлтэд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, Чөлөөлөх дайнд оролцсон уран бүтээлчдийн ар гэр, үр хүүхэд оролцоно. Утас: 93333033
Зөвшилцөл танхимд
14:00 цагт Гадаад хэргийн яамнаас долоо хоног бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" уулзалт болно. Монгол улс албан ёсоор БНХАУ-руу мах экспортлодог болсон тухай болон АСЕМ-ын бэлтгэл ажилтай холбоотой мэдээлэл хийнэ. Сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Төмөрлөг автомашин үйлдвэрлэл инженерингийн холбооноос Сонгуулийн мөрийн хөтөлбөрт Аж үйлдвэржилт ба эдийн засгийн аюулгүй байдал сэдвийн хүрээнд тусгах саналын талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт МАХН-ЫН дэргэдэх "АРДЧИЛАЛ, ШУДАРГА ЁС, МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО"-ноос АТГ-ын эсрэг тууштай тэмцэж, шат дараатай арга хэмжээ авах болсон талаар мэдээлэл хийнэ.
Баянгол дүүргийн 20-р хорооны байранд
10:00 цагт Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа Наркологийн эмнэлгээс эмнэлгийн үйл ажиллагаа танилцуулах,“Стрессээс хэрхэн ангижрах вэ?” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Холбоо барих утас: 99637986, 99157931
Хангарди ордны 14 давхарт
12:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаан маргааш /02.23/ 12 цагт болно. Хуралдаанаар Нийслэлд 2016 онд хийгдэх автозамын бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ. . Утас: 91040607
МҮЭХ-нд
12:00 цагт Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны татварыг зогсоосонтой холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа тухай мэдээлэл хийнэ . Утас 88815599
Монголын Улаан загалмай нийгэмлэгийн байранд
10:00 цагт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад эд материалын тусламж үзүүлнэ. Монголын Улаан загалмай нийгэмлэгт тусламжийг гардуулан өгөх юм. Мэдээлэл авах утас: 96006901
МЗХ-ны 2 давхар 209 тоотод
10:00 цагт “Унадаг дугуйтай Улаанбаатар” хэлэлцүүлэг болно. Уг хэлэлцүүлгээр “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн өнгөрсөн гурван жилийн хэрэгжилт, үр дүн, цаашдын бодлогыг хэлэлцэж, дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчинг хэрхэн хангах, унадаг дугуйн замыг шинээр байгуулах боломж, унадаг дугуйн хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хөндөнө. Утас: 88020633
СЭТГЭГДЭЛ БИЧИХ