Б.Очирсүх ОУХМ цолны болзол биелүүлэв

Норвегийн Лиллехаммер хотноо болсон Залуучуудын өвлийн II олимпид оролцсон манай тамирчин А.Очирсүх олон улсын хэмжээний мастер цолны болзол хангалаа.
Тэрбээр 10 км-ын тэших техникээр 28:07.5 хугацаанд замаа туулж, олон улсын хэмжээний мастер цолны болзол биелүүлсэн байна. Энэ зайд нийт 50 тамирчин уралдснаас манай цаначин 41 дүгээр байрт орж, хувийн амжилтаа ахиулжээ.
Мөн энэхүү олимпид оролцсон манай улсын тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Сумъяа гүйлтийн тэшүүрийн төрөлд Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд алтан медаль хүртсэн билээ. Залуучуудын өвлийн II олимпийн наадам өнгөрөгч ням гарагт өндөрлөсөн.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ