Гэр бүлээ салга, тэгээд мөнгө ав

img

Монгол Улсын бүхий л мөнгийг халамж маягаар өгөөд, үрээд дуусгасан МАН-ынхан дахиад нэг шинэ хуулийн төсөл санаачилж байгаа сурагтай.  Халамжийн маягтай хууль шүү дээ. Цагтаа иргэн бүрт 21 мянган төгрөг тараасан.  Сардаа нэг хүнд өгсөн 21 мянган төгрөг үнэндээ ганц, хоёр шил архины л үнэ шүү дээ. Түүний оронд тэр мөнгөөр сургууль, цэцэрлэг барьсан бол өнөөдөр бид цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж хонон өнжин дугаарлаж, сугалаа сугалж азаа үзэх гэж үгээ, үсээ зулгааж суухгүй л байлаа. 


Дараа нь шинээр гэр бүл болж байгаа залуучуудад баахан мөнгө тараасан. Гэрлэлтээ батлуулсан болгонд л 500 мянган төгрөг өгөө биз дээ. Үнэхээр хайр сэтгэлтэй гэр бүлийн холбоо үүсгэж байна уу, мөнгө авахын тулд гэрлэлтээ батлуулсан уу гэдгийг нь хянаж, шалгаагүй. Үнэндээ тийм боломж ч байгаагүй. Уг нь 500 мянгыг өгөхдөө нэг хүүхэдтэй энэ тэр гэж шалгуур тавьсан бол өөр хэрэг. Гэвч тэд зүгээр л хагас сая төгрөг хэн дуртайд нь өгч, тоглосон. Тэр мөнгөөр зам барьсан бол олон биш юм аа гэхэд ядаж л ганц хоёр аймгийн төвийг аль эрт Улаанбаатар хоттой засмал замаар холбочихож болох байлаа. Гэтэл тэгээгүй, зүгээр л иргэдэд таалагдах гэж баруун солгойгүй мөнгө тараасан. Одоо бүр болиод, гэр бүлээ цуцлуул, тэгвэл мөнгө өгнө гээд бараг л хэлчихлээ. Тодруулбал, ганц бие эцэг, эхчүүдэд халамж олгох тухай хууль санаачилж байгаагаа МАН-ын бүлгийн дарга нь мэдэгдээдэхлээ.


 

Гэр бүл салалтыг дэмжсэн бодлого. Ёстой л “Гэрлэвэл 500 мянган төгрөг өгнө” гэж баахан хүмүүст мөнгө тараачихаад, одоо салбал дахиад өгнө гэж яриад сууж байна.


 

Нэр бүхий гишүүд боловсруулж байгаа юм уу даа, янз нь. Үүнийг нь сонссон зарим нэг нөхдүүд маш сайн хууль санаачиллаа. Одоо л өрх толгойлсон эцэг, эхчүүдийн амьдрал дээшлэх нь гэж золигтож байна лээ. Гэтэл яг начир дээрээ зүгээр л улсын мөнгөөр тоглох гэсэн тэнэг үйлдэл. Гэр бүл салалтыг дэмжсэн бодлого. Ёстой л “Гэрлэвэл 500 мянган төгрөг өгнө” гэж баахан хүмүүст мөнгө тараачихаад, одоо салбал дахиад өгнө гэж яриад сууж байна. Яаж тэнэгтэхээрээ ийм санаа толгойд нь орж ирдэг байна аа. Хоёр хүүхэдтэй гэр бүл байлаа гэж бодъё. Гэрлэлтээ салгаад, нэг нэг хүүхдээ  авахад л өрх толгойлсон эцэг, эх хоёр гараад ирж байгаа юм. 



Ердөө л гэрлэлтээ цуцлуулаад л гүйцээ. Ингээд л халамж аваад хэвтчихнэ дээ. Хэрвээ үнэхээр шаардлагатай гэвэл эргээд гэрлэлтээ батлуулчихна биз. Эвлэрлээ, үр хүүхдээ бодлоо гээд л гүйцээ. Ядаад байх юм ерөөсөө байхгүй. Гол нь төр засаг зүгээр мөнгө өгье гэхэд ухаан гаргаад авчихгүй хүн гэж хаана байх билээ. 500 мянган төгрөгийн төлөө хоорондоо тохиролцоод суучихаж чадаж байгаа юм чинь гэрлэлт цуцлуулахад л бол ядаад байх юм алга. Тэр дундаа МАН ахиухан мөнгө амлавал энэ санааг хэрэгжүүлэхийг хичээх хүн хангалттай олон олон олдоно. Магадгүй Монголд албан ёсны бүртгэлтэй, баталгаатай гэр бүл ч үлдэхгүй байж магадгүй шүү. 



Өнөө цагт ажил хийгээд, амьдралаа өөд нь татахын оронд нэн ядуу гэсэн ангилалд багтаж, хоолны талон ч болов авах хүсэлтэй хүмүүс дүүрэн байхад. Монголчууд ийм л тэжээлийн мал шиг болчихсон. Тийм болгосон нөхдүүд нь МАН-ынхан гээд хэлчихэд хатуудсан болохгүй байх. Ард түмэнд төрөөс халамж өгөхгүй л бол амьдарч чадахгүй гэдэг бодлыг тэдний тархинд хэн нь ингэтэл гүн гүнзгий суулгаад өгчихөв, бүү мэд. 2012 оны сонгуульд өрсөлдөхдөө гаргасан мөрийн хөтөлбөрийг нь нэг хараарай. Тийм ч мөнгө өгнө, ингэж ч тэтгэмж олгоно. Ийм ч байдлаар халамжилна гэсэн амлалтууд дүүрэн байгаа. Улсдаа нефть боловсруулах үйлдвэр барихын хэрэггүй, түүний оронд мөнгийг нь мянга мянгаар нь ч хамаагүй тараагаад өгсөн нь дээр. Ард иргэд ядаж нэг өдөр автобусанд сууг гэж боддог бололтой юм. 



Тэгсээр байгаад иргэд ч гэсэн зам барьж яана. Ашгаа өгтөл өдий. Тэгсэн дор бол иргэн бүрт 21 мянган төгрөг өгчихсөн нь дээр байсан юм. Тэгж ч мөнгө өг, ингэж ч халамжил гээд л  үглээд байх. Тэгээд ажил хийх сонирхолгүй. Угаасаа “Ядуу хүн гэдэс цатгалан бол ажил хийдэггүй” гэдэг үг байдаг даа. Сарынх нь хоолны мөнгийг төрөөс өгчихөөр яаж ажил хийж, ахиж дэвшихийг бодох билээ. Ходоодоо цатгаад л болоо. Халамж ийм л байдал руу чирч байна. Гэтэл дахиад л халамж өгөх хуулийн төсөл санаачилна ч гэх шиг. Сонгууль болох гэж байгааг мэдэж байгаа. Ард түмэнд таалагдах хэрэгтэй л байх. Гэхдээ ингэж улсаа, иргэдээ амьд үхдэл болгох шаардлага юу байна. 


 

МАН-ынхаан. Саяхан статистикийн газраас өгсөн мэдээллээр 2016 оны нэгдүгээр сард төрсөн эхчүүдийн тоо жилийн өмнөхөөс даруй 400-гаар буурчихсан байна билээ. Монголчууд бид гурван саяулаа болох гэж 30 жилийг туулсан. Одоо дөрвөн саяулаа болчихмоор байна.


 

Арай ч дээ. Тэртээ тэргүй  өрхийн тэргүүн нь нас барсан айлд тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж өгдөг. Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд ч тодорхой хэмжээд тэтгэмж өгч байна. Цаашлаад нэн ядуу энэ тэр гээд ч халамж хүртэж л байгаа шүү дээ. Түүний оронд хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлого гаргаж, хууль санаачилсан нь дээр юм биш үү, МАН-ынхаан. Саяхан статистикийн газраас өгсөн мэдээллээр 2016 оны нэгдүгээр сард төрсөн эхчүүдийн тоо жилийн өмнөхөөс даруй 400-гаар буурчихсан байна билээ. Монголчууд бид гурван саяулаа болох гэж 30 жилийг туулсан. Одоо дөрвөн саяулаа болчихмоор байна. Гэтэл энэ янзаараа дөрвөн сая болтол дахиад 30 жилийг барах бололтой. Тийм байтал манайд төрөлтийг дэмжсэн, хүн амын өсөлтөд чиглэсэн бодлого алга. Байгаа ганц нь хүүхэд бүрт сард өгч байгаа 20 мянган төгрөг. Ядаж байхад энийгээ өгөх гэж бөөн хэрүүл болж байгаа. Уг нь гурав дахь хүүхдийг дэмжсэн бодлого гээд манай улстөрчид нэг яриад байсан.

 

Гэтэл одоо таг чиг. МАН-ын 2012 оны мөрийн хөтөлбөрт ч гэсэн гурав дахь хүүхдийг дэмжсэн бодлого боловсруулах талаар тусгасан байсан. Ядаж тэр бодлогоо барьж аваач дээ. Өрх толгойлсон эцэг, эхэд халамж өгнө гэж балайрч байхын оронд. Өнөөдөр Монголд хоёроос дээш хүүхэдтэй залуу гэр бүл тун цөөн байгаа. Албан ёсны тоо баримт энэ тэр хэрэггүй. Угаасаа тодорхой. Ихэнх нь нэг юм уу, хоёр хүүхэдтэй л байна. Хэрвээ гурав дахь хүүхдийг дэмжих бодлого боловсруулаад, эдийн засгаар нь хөшүүрэгдээд өгвөл хүн амын өсөлтийн хурд арай л нэмэгдэх байх. Ер нь одоо өгч байгаа элдэв халамж, мөнгөнийхөө зогсоох боломжтойг нь зогсоогоод /Жишээ нь, оюутны 70 мянга/ хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого руугаа хөрөнгө оруулалт хийгээч. Ийм хуулийн төсөл, бодлого хэрэгтэй бус, эрхэмүүд ээ. Түүнээс биш байгаа хэдэн төгрөгөө иргэдэд дуслаар нь тараах бодлого огт хэрэггүй.
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Пунцагболд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Odmaa:
yg uneu
2024-02-01
Zochin:
MAN halamjiin sanaachlaguud gargaj Mongoliin ard tumniig belenchleh setgelgeetei bolgoson, yaduu zuduu bailgah ny edend heregtei , gaigaar echneen zaluuchuud huuramchaar gerlej munge avsan salalt hed dahin esseniig sudalgaa haruulj baigaa. Buruu bodlogiin chin goriig arkhichidtai niilsen mongol huuhnuud hangalttai edelj baina
2016-02-24
Мангар:
МАНгарын угаадаснууд ийм л сэтгэхүйтэй шүү дээ чаваас
2016-02-24
Хүрэл:
Яг үнэн бичсэн байна Энэ хуулийн төсөлөө оройтоогүй дээрээ болих хэрэгтэй байна шүү МАН хан минь
2016-02-24
irgen:
Survaljlagch uuruu urh tolgoilj ur huuhed gantsaaraa usguj uzeegu bolhor medhgulde. Huuheddee neg tug ch hyalailgadgu etseguud zunduu l bgashd.urh tolgoilsn humuusig oor haana harj uzj bgn.gantsara ch gle ur huuhde hunii daitai usguchmuur l bn.zeel avhad hurtel batlan daah hungu ketsuulde
2016-02-23
Sweden:
Manai Naragiin ih hurald suugad hiih gej bgaa ajliig omnuur dairch hiihee bolieoo , eniig chin Nara sanaachilj bgaa bizdee mon mundag busgui bnalee nevtruulgiig n uzsen nileen bolomjiin sanagdsan.
2016-02-23
Zochin:
En yamar teneg huil vee yaasan ih mongoteiyen tiim yum bolloo yanz bvriin tatwaraa bagasgaach.
2016-02-23
Khurlee:
Havtgairsan mungu taraah huilaa bolio chee... Ydaj heden zaluusiig ajiltai bolgoh ireeduidee sanaa zovhoorgui togtmol orlogtoi bha ajiliin bair sanaachlaach. Daraagiin zasag garaad l iimerhuu huil huchingui bolchuul yugaa hiij huihaa maajnaa ystoi uhsen nohoin otsgor boloh vee
2016-02-23
zochin:
gui er n yu bolloo gej mungu ogoh yostoi yum?! suusan ch ter,salsan ch ter? zugeer l uls eh ornoo hogjuulecheeee?! malnuudaa! uhsenii chin halamjiin mongo enee teree.ter halamjiin mongo chin tahir dutuu,hogshin,hogjiliin berhsheeltei humuust gol n zartsuulagdah yostoi bus uu?.eruul saruul , zuurdiin shohoorholoor huuhedtei bolchihood salj bgaa humuus eruul saruul biz de?!! eruul saruul humuus ooroo oorsdiigoo halamjilah yostoi biz de? manai huuli enee ter bol yostoi duffffffffffffffff hereg alga. ard tumen n enenees bolj belenchleed surchihsan.ajliin bair ,uls eh ornoo l hogjuulel deee
2016-02-23
zochin:
yagaad dandaa hudlaa yariad surjigneed baigaa yum be orh tolgoilson humuus niigemd ih baigaa 500 abahiin tuld suugaad salsan bol tuuniig ni shalgaad ogohgui baij boloh bizde unen unencheer ganstaaraa geree abaad yabj baigaa aab eej olon bainaa ted nart halamj heregtei bizde
2016-02-23
zolo:
2016 onii songuulid yalah gj l iim teneg alsiin haraagui ,sants bie humuusiin setgeleer togloson yum yarij bh gj de,eruusu het byry halamj mungu taraah chini ulsiin ediin zasagt gai bolson ,chi yaduu bj bai ajil hiij hereggui gesentei agaar neg bys uu,ternii orond mal aj ahuiga tushsen olon uildver barij ashiglaltand oruulna gevel olon hun ajiltai bolnoo do,2 hursh maani mal mahiig chini avya geed l bga bizde
2016-02-23
Зочин:
Яааг тийм шүү. гэр бүлийг дэмжсэн бодлого маш хэцүү байна. гэр бүлтэй байхад нь дэмжих хэрэгтэй байна шдээ, салсных нь дараа биш.
2016-02-23
zochin:
ajiltai humuusiig mash ikh demjdeg tiim humuus yalanguya dundaas doosh tuvshinii humuus,g mash ikh demjdeg bodlogo hiih htei ajiktai l bol bairtai, mashintai bolchihdog teriig ni mash uyan hatan hiiged egchihvel hun bolgon darga bolohiin evchin tusahgui sh dee darga bolj baij amidraltai boloh ym shig buruu teneg oilgolt bii bolsnoos bolj humuus chin halamjiin evchin tuschihad bna sh dee
2016-02-23
zochin:
ereesee ger bul salalt.n ihenh ni mongold bol emegtei hun huuhed gargad huuhdee egeed ajild oroh bolomj mash muu ediin zasgiin asuudal.s bolj ger buld ikh margaan bii bolj bgaa sh dee 2 uulaa ajillad huuhdee egchihdeg naidvartai tsetserleg surguulitai bsan bol yu bollooej salaad baihiin be harin esreg.r salval huuhdee avch uldsen hund ni negee hun ni mash ikh munge teldeg bolgoh htei tegvel ger bul ch amarhan salahgui amarhan humuus tegj gerleed baihgui bolno
2016-02-23
Зочин:
Яааг тийм шүү. гэр бүлийг дэмжсэн бодлого маш хэцүү байна. гэр бүлтэй байхад нь дэмжих хэрэгтэй байна шдээ, салсных нь дараа биш.
Зочин:
halamj nertei asuudlaa ali boloh bolih buteen baiguulalt ajiliin bair ikheer bii bolgoh, emegteichuud.g huuhed gargalaa ged ajilgui bolgohgui baih ged mun ikh olon asuudal bna sh dee teriigee zev gargalgaa olohiin telee ajillaach ee hiih ym ikh baihad chin
2016-02-23
Адар:
Элэг бүтэн гэр бүл сайхан л даа. Үүнтэй маргах юмгүй. Гэтэл бүх гэр бүл элэг бүтэн байж чадахгүй байна шүү. Хагацал зовлон үзэж байна. Салах ч бас нэг шалтгаан нь. огт гэрлээгүй хүүхэдтэй эхчүүд байна. Тэднийг хүнийх нь хувьд, хүүхдийг нь монгол улсын иргэн болж төрснийх нь хувьд яагаад тэжээх ёсгүй юм? Хийх ажил нь багйаа бол өрх толгойлсон эхчүүд харин ямар ч ачаа даадаг юм шүү. Даландавхарт оромжинд амьдраад 7 хүүхдээ тэжээгээд явж байгаа эмэгтэйг харсан биз дээ. 3 саяулаа байхдаа 600-700 мянга нь ядуу байхад 4 ёаяуулаа болоод яах юм? Энэ нийтлэлийг бичсэн залуу, түүнийг дэмжиж бичиж байгаа хүмүүсийн хүн чанарыг үнэхээр гайхаж байна. Гэр бүлийг МАН ч АН ч салгаагүй, нийгмийн ийм асуудал байна. Үүнээс шалтгаалж нэг хэсэг нь хүн шиг амьдарч чадахгүй байна. Тэгээд яах юм? Таарч тохирохгүй ч гэсэн эцсээ хүртэл тэсээд аль үлдсэн нь хамтын тэтгэвэр гэдэг талхны мөнгийг аваарай. Энэ чинь бат бэх гэр бүл гэж АН-ынхны ухуулдаг шиг амьдрах юм уу? Ийм уигагүй зүйлээ больё залуус аа. Та нар өө
2016-02-23
Адар:
Та андуурчээ. Үүнийг чинь Элбэгдорж гуай амласан юм шүү 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд. мэдээллээ нягталж байж бич.
2016-02-23
Зочин:
ЗӨВ ЗҮЙЛ БИЧЖЭЭ. ЭЛЭГ БҮТЭН ГЭР БҮЛ УГ НЬ УЛСЫН ГОЛ ҮНЭТ ЗҮЙЛ БАЙХ ЁСТОЙ. ХААШАА ЯВААД БНА ДА.
2016-02-23
bi:
Er n ingeed l mungu avaad tejeever amitan shig bsan n setgel amar yvah yum bishu ajil hiiheer tatvar,mergejliin hynalt,tsagdaa gd l buun daramt setgeliin daramttai bsnaas mongolchuud tejeelgeel bj bsn n dr bhda
2016-02-23
навч:
2012 оны сонгуульд гарахын тулд баахан тэтгэмж амласан шуу нь 1 сая 20 мянга оюутан 70 гээд одоо болъе гаднаас импортлодог хороо багасга хоол нэртэй хоронд мон ч их s. доллар огч байна бид оригоороо хоолловол хавдар энэ тэрд ортохгуй шуу амттанг идээд араанд наалдахгуй унтэйг омссоод моронд наалдахгуй гэж урьдын сайхан уг буйг санах хэрэгтэй
2016-02-23
Адар:
Та андуурчээ. Үүнийг чинь Элбэгдорж гуай амласан юм шүү 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд. мэдээллээ нягталж байж бич.
зочин:
eестойзов байна сонгуулб болохоор баахан халамж амалдаг coнгуулийн дараа дампуурдаг системийг халах хэрэгтэй. дээд боловсролтой уйлчлэгчээр яах юм уйлчлэгч болгох гэж 4жил 70 мянга огохоор зугээр шууд ажилдаа ор ар гэртээ жирэгдэл уусгэхгуй амьдрал урагшилна ер нь монго амалж тэнэгдэхээ боль ажлын байр уйлдвэржилтээ бод 3 саяуулаа дарга болох юмуу
2016-02-23
Зочин:
MAN- YN UKHERNUUD ARD OLOND TAALAGDAKHYN TULD MUN CHI KHOGIIN ZUIL SANAACHLAKH YUM DAA , BOLITSGOOGOOCH MALNUUDAA
2016-02-23
Зочин:
Yneheer byryy bodlogo.Ene bodlogo bish horn yil ajillagaa hymyysiig teneg bailgah gesen.
2016-02-23