Оюутан залуус “Хаврын баяр” тэмдэглэв

img

 

Монголын залуучуудын холбооноос Монголд улсад сурч, амьдарч байгаа орон орны оюутан залуусыг хамруулсан “Хаврын баяр-2016” олон улсын залуучуудын өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт Монгол, Лаос, Япон, Афганистан, Орос, Итали, Турк, БНАСАУ, БНСУ, Герман,  Хятад, Тайланд зэрэг орны 100 гаруй оюутан, залуус оролцов.

 

Өдөрлөгт оролцсон залуус өөрсдийн Үндэсний хувцас болон ёс заншлаа танилцуулж, урлагийн үзүүлбэрүүд сонирхуулсан юм. Түүнчлэн Монгол-Хятадын хамтарсан “Найрамдал” сургуулийн  сурагчдын “Дэнлүүтэй бүжиг”, Лаос залуус “Анхны хайр” дууг Монголоор дуулсан нь онцлог байв.

 

Өдөрлөгт БНХАУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга De Bo, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын Элчин сайдын яамны төрийн нарийн бичгийн дарга  Vatsana Vongphyla, Монгол - Хятадын хамтарсан Найрамдал дунд сургуулийн захирал Jiang Xian Mei болон Олон Улсын байгууллагын зочид, төлөөлөгч урилгаар оролцлоо. 

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ