Фижи: 29 хүн амиа алджээ

Номхон далайн Фижи улсын Коро арлыг энэ амралтын өдөр “Винстон” гэх далайн шуурга дайран өнгөрсөн билээ. Байгалийн гамшгийн үеэр 20 хүн амиа алдсан бол өчигдөр аврагчид байшингийн нуранги дороос есөн хүний цогцсыг гаргаж авчээ. Далайн шуурганы улмаас амиа алдагсдын тоо 29 болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Далайн шуурганы дараа Коро аралд бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. “Арал дээрх 8500 орчим байшин нурсан” хэмээн Аврах албанаас мэдээлэв. Ойролцоогоор 2000 өрх хорогдох байранд байршиж байна.
Байшингийн нуранги зэргийг холдуулах, зөөвөрлөх ажилд ойролцоогоор 500 орчим аврагч болон арлын иргэд мөн хоригдлуудыг дайчилж байгаа гэнэ. Засгийн газар урьдчилсан байдлаар хохирлын хэмжээг 300 сая ам.доллар гэж тооцжээ.
Шинэ Зеланд хагас сая долларын тусламжийн бараа ачсан зургаан нисдэг тэргээ тус улс руу илгээсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ