Анхны болзоонд анхаарах зүйлс
Анхны болзоондоо эмэгтэйчүүдийн анхаарах зүйлсийн талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1
Анхны болзоондоо эмэгтэйчүүд хэтэрхий задгай хувцаслах хэрэггүй. Таны хувцаслалт буруу ойлголт төрүүлэх болно.

Алхам №2
Та болзоот залуутайгаа ямар ч байдлаар танилцсан байж болно. Таны гадаад төрх, сэтгэл татам ааш зан тань болзоот залууд тань таалагдсан учир таныг болзоонд урьсан гэдгийг сана. Тиймээс та насаа худлаа хэлэх хэрэггүй.

Алхам №3
Нүүрний будалтаа хэтрүүлэх хэрэггүй.

Алхам №4
Анх уулзсан залуутайгаа сээтэгнэх хэрэггүй. Хэрвээ та харилцаагаа цаашид үргэлжлүүлэхийг хүсч буй бол сээтэгнэх зэрэг үйлдэл гаргахаас болгоомжил.

Алхам №5
2, 3 дахь болзоондоо та болзоот залуугийнхаа гараас барихыг зөвлөж байна. Тиймээс та анхны болзооныхоо үеэр залуугийнхаа гараас атгах, хүрэх хэрэггүй.

Алхам №6
Хэтэрхий хээнцэр, хэтэрхий этгээд хувцаслах хэрэггүй. Анхны болзооны үеэр таны гадаад төрх хамгийн чухал.

Алхам №7
Өөрийгөө магтах хэрэггүй.

Алхам №8
Айсан, сандарсан төрх бүү харуул. Таны хувирал болзоот залууд тань таалагдахгүй.

Алхам №9
Хурц үг хэлэхээс болгоомжил. Мөн болзоот залуугаа басамжлах, дорд үзэх хэрэггүй.

Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ