Сноудан: Шүүх шударга хандвал нутаг буцна

img

ОХУ-д орогнож буй АНУ-ын Тагнуулын газрын экс ажилтан Эдвард Сноудан “Хэрвээ АНУ-ын шүүх шударга хандвал би нутаг буцах болно. Хамгийн чухал нь шүүх хурал нээлттэй болох учиртай. Эдгээр шаардлагыг минь хүлээн авбал би өнөөдөр ч Америкт очиход бэлэн байна” гэж хэлжээ. Тэрбээр өчигдөр Нью Хэмпшир мужид болсон хэлэлцүүлэгт онлайнаар оролцох үеэрээ ийнхүү мэдэгдсэн талаар “AFP” агентлаг мэдээллээ.

 

Сноудан “Хэрвээ шаардлагатай гэж үзвэл би нууцын зэрэглэлтэй материалыг олон нийтэд задруулж, Вашингтоны булхайг илчлэх болно. Мөн шаардлагатай гэж үзвэл би шүүх хурлын үеэр өөрийгөө болон бусдын эрх ашгийг хамгаалахын тулд зарим материалыг задруулах болно” гэж мэдэгджээ.

 

Өнгөрсөн 2014 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама экс тагнуулчийг урвагч хэмээн мэдэгдсэн билээ. Мөн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри тагнуулчийг Америкт хөл тавьсан тохиодолд улсаасаа урвасан хэмээн үзэж, шууд баривчлахаа сануулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Unshigch:
Urvagch gej nerleed baigaa humuusiig oigohguin...
2016-02-24
Unshigch:
Urvagch gej nerleed humuusiig oilgohguin....
2016-02-24
Зочин:
Шинэ философи дэлхийд түгээсэн юм аа. Дэлхийн Элит гэгддэг хэсэг нөхөд дэлхийн бүх хүмүүсийг толгойг нь эргүүлж мангартуулж байгааг эсэргүүцэж байгаа сайн залуу шүү дээ.
2016-02-24
Zochin:
eh ornoosoo urvachihaad yaj nutag butsana gej chadaj bna Amerik bol Orosoos goy gedgiig ooriin biyer medervhde hoorhii
2016-02-23
irgen:
Eh ornoosoo urvasan hulgaich shuu dee?
2016-02-23
Зочин:
mundag hun shu
2016-02-23