“Гааль, татварын мэдээллийн төв” байгууллаа

img

“Гааль, татварын мэдээллийн төв” байгуулагджээ. Тус төвийн бүтэц болон орон тооны жишиг, дүрмийг Засгийн газар баталсан байна.

 

Гааль, татварын ерөнхий газрын дэргэд байгуулагдсан тус төв гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, түүний үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, техник, технологийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах чиг үүрэгтэй аж.  

 

“Гааль, татварын мэдээллийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар нь:

- гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, нэгдсэн сангийн хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах

 

- нэгдсэн сангийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэн гааль, татварын албанд тайлагнах

 

- гааль, татварын мэдээллийн технологийн нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, техник, технологийн хэвийн ажиллагааг хангах

 

- НӨАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид олгох урамшууллын системийн хэвийн, тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах ажлыг хариуцна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
gulgaa massajiig gadaad yavj sudal
2016-02-23