Өршөөгдсөн этгээд хулгай хийжээ

Өнгөрөгч онд хэрэгжсэн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан этгээд хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна. Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн тавдугаар хороо ”Монелын .... тоотод хулгайч орсон байна” гэсэн мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад тус тоотод суух М-ийн өвлийн сууцны цонхыг хагалан 32” инчийн “Funai” зурагтыг тодорхой оршин суух хаяггүй Р /эрэгтэй, 30 настай/ гэгч хулгайлсныг илрүүлсэн байна.
Сэжигтэн Р нь өнгөрөгч онд Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ