Ноён уул нинжагүй болсон уу

img

"Сентерра Гоулд" компанийн ашиглалтын лицензийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй гэж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс тус компанид захиргааны хэрэг үүсгэжээ. Энэ тухай “Ноён уул аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Шинжээравдан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

 

 

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид “Хоёрдугаар сарын 4-ний өдрийн УИХ-ын чуулганаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байхаар тогтоолоо. Ингэснээр Ноён уулын төлөөх нутгийн иргэд, иргэний хөдөлгөөний бүтэн жилийн тэмцэл энэ хүрээд дуусна гэж ойлгох хэрэггүй. Тэмцэл дөнгөж эхэлж байна. Учир нь “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, хуульч Г.Батбаяр нарын гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс энэ сарын 5-ний өдөр “Сентерра Гоулд” компанийн Гацууртын ордод эзэмшиж байгаа ашиглалтын хоёр лицензийг хууль бусаар олгогдсон, цуцлах үндэслэлтэй хэмээн хэрэг үүсгээд байна. Энэ нь “Сентерра Гоулд” компанийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл болох А431, А372 тоот лицензийн хэргийг эцэслэн шийдэх хүртэл хугацаанд тус ордыг ашиглах боломжгүй гэсэн үг юм. Маргаан шүүхээр эцэслэн шийдэгдтэл жил орчмын хугацаа шаардагдана гэдгийг хуульч хэлж байна. Тиймээс бид Ноён уулаа аварч үлдэхэд нэг алхам ойртлоо гэж үзэж байгаа. “Ноён уул” орчим одоо нинжа байхгүй болсон” хэмээв.

 

Мөн тэрбээр Монголын ТББ, иргэний хөдөлгөөнүүд нэгдэж байгаа тухай хэлэв. Үүнийг илтгэж тус хэвлэлийн хуралд “Босоо хөх Монгол”, “Гал үндэстэн” холбооны тэргүүн оролцож буй аж.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шоогоо:
Нинжа нарыг харин ёстой яаж ч чаддагүй улс байна лээ эд нар чинь.
2016-02-23
Зочин:
Сайн байна. Дэмжиж байна
2016-02-23
Zailaa:
Ajil hiilgehgui muusain Reketchid, hulgaich nar
2016-02-23