Армийн генералыг шинээр томилжээ

img

 

Хойд Солонгосын Ардын армийн генерал Ри Ён Гилийг энэ сарын эхээр цаазалсан хэмээн Өмнөд Солонгосын тагнуулууд мэдэгдсэн юм. Энэхүү мэдээллийг “KCNA” агентлаг баталсан билээ. Удирдагч Ким Чен Ун генералыг өөрөөс нь урвасан, улсын нууцын зэрэглэлтэй материалыг задруулсан хэмээн буруутгаж, цаазлах зарлиг буулгасан гэв.

 

Пхеньян энэ сарын 8-нд сансарт хиймэл дагуулаа хөөргөсөн билээ. Уг үйл явдалтай зэрэгцэн генералыг цаазалжээ. Ри Ён Гил 2011 оны гуравдугаар сараас эхлэн Ардын армийн генералаар ажилласан билээ. Тэрээр Хойд Солонгосын дөрөв дэх Ардын армийн генерал юм. Тэгвэл Ри Ён Гилийн орны хүнийг удирдагч томилсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ардын армийн генералаар Ри Мён Су гэгчийг томилжээ. Тэрбээр өчигдөр албан тушаалаа хүлээн авч, тангарагаа өргөсөн байна. Удирдагч болон генерал нарын ярилцаж буй гэрэл зургийг “KCNA” агентлаг сайтдаа нийтэлжээ.

 

Ри Мён Су өмнө нь удирдагч асан Ким Чен Ирийн үед Батлан хамгаалах яаманд ажиллаж байсан гэнэ. Шинэ генералыг 1934, 1937, 1939 оны нэгэнд төрсөн ойролцоогоор 82 настай хэмээн “ВВС” агентлаг мэдээлжээ. Тэрбээр 2012 оны долоодугаар сард Бээжин хотноо айлчлал хийж байсан гэв. Мөн “www.yonhapnews.co.kr” сайт “Ри Мён Суг Солонгосын дайнд оролцож байсан. Дайны үед 16, 17 орчим настай байсан” гэж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
Армийн генералаар томилжээ гэнээ.Дэлгэрцэцэгээ энэ чинь цэргийн цол болохоос албан тушаал биш.Батлан хамгаалахын сайдаа цаазлаад өөр генералыг батлан хамгаалахын сайдаараа томилсон тухай л хэвлэл мэдээллүүд бичээд байгаа шүү дээ. Мэдэхгүй бол мэддэгээс нь асуух хэрэгтэй тэнэгхэн минь
2016-02-23