“Цүнх баригч”-д албан тушаал “худалдаж аваад” эхэлж...

img

-Хэлтсийн дарга 30, газрын дарга 200 саяын үнэтэй байна гэнэ үү- 

 

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сард болох учиртай. Сонгуулийн жил болохоор намууд өөрсдийн сурталчилгаагаа янз бүрийн байдлаар л хийж байна. Ерөнхийдөө тэмцэл эхэлчихсэн. Өөр өөрийнхөө өрсөлдөгчийг янз бүрийн аргаар “намнах” аргыг хэрэглэж байгаа. За энэ ч яах вэ,  угаасаа л сонгууль болгоноор янз бүрийн хар пиар хийдэг нь гэм биш зан. Үндэс, угсаагаар нь доромжилно. Урд зүгийн хүн болгохоор зүтгэх ч энүүхэнд. 



Тэгвэл энэ жилээс нэг зүйл бүр улаан, цагаандаа гарсан нь албан тушаалын наймаа. Өмнө нь нууц хэлбэрээр явдаг байсан энэ наймаа одоо бүр ил цагаан хийдэг болж. Үнэ өртөг нь ч жишиг болон тогтож, наймаалцаад эхэлсэн сурагтай. Тухайлбал, төрийн байгууллагын нэг хэлтсийн даргын суудал гэхэд 30-50  саяын үнэтэй байгаа гэнэ. Гэхдээ яам, тамгын газрын хэлтсийн дарга биш шүү. Зүгээр л нэг жижиг газрын хэлтсийн даргын суудал ийм үнэтэй байна. Одоо тухайлбал, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын хэлтсийн дарга болохыг хүсвэл 30-50 саяыг төлөх нь гэсэн үг.  Тэгвэл газрын дарга болоход 200 сая төгрөг зарлагадаж байгаа бололтой. Түүнээс дээш албан тушаал 300-400 саяар үнэлэгдээд эхэлж. Бүр дарга болох хүсэлтэй хүмүүс нь одооноос нам намдаа мөнгөө төлөөд эхэлчихэж. 



Угаасаа сонгуульд оролцохын тулд намууд нэлээд мөнгө, төгрөгтэй байх хэрэгтэй. Ахиу төсөвтэй, баян нам нь илүү сурталчилгаа хийж чадна. Мөнгө тараана, хэвлэлийг худалдаж авна. Ер нь юу эсийг хийх вэ дээ. Тэгэхдээсонгуульд зарцуулах уул, овоо шиг их мөнгөө олохын тулд намынхаа гишүүдээс хандив, татвараа цуглуулна биз дээ. Тэгэхдээ л хэн илүү мөнгө өгсөнд нь өндөр албан тушаал өгөхөөр тохироод явчихаж байгаа хэрэг. Мэдээж томчууд нь УИХ-д өрсөлдөнө. Ялсан нь суудалдаа тухална, ялагдсан нь өгсөн мөнгө, нэр нөлөөгөөрөө албан тушаал авна. Үлдсэн хэд нь ийн авах албан тушаалынхаа захиалгыг өгч, чадлынхаа хэрээр мөнгө төгрөг, хандиваа өгч байгаа хэрэг. 


 

Дараа жилүүдэд ч гэсэн энэ байдал үргэлжлэх бололтой байна. Аль ч нам нь ялсан хамаа байхгүй.  Газрын дарга болох хүн нь 200 сая төгрөгөө намдаа өгчихнө. Нам нь ялахаар газрын дарга болчихно.Дээрээс нь өөрт нь хандив, мөнгөө өгсөн хүмүүсээ хэлтсийн даргаар татна. Мөнгө төлж хэлтсийн дарга болсон нөхдүүд нь албаны даргаа бүрдүүлнэ.


 

Уг нь манай улсад дунд шатанд жинхэнэ утгаараа завхрал яваад байгаа. Ажлаа мэдэхгүй баахан газар, хэлтсийн дарга нартай. УИХ-д орж ирж суугаад асуудлаа мэдэхгүй, ганц гишүүний асуултад хариулж чадахгүй бүлтэгнэж суудаг. Ямар сайндаа л бизнесмэнүүд “Авлига ч авч мэдэхгүй дунд шатны дарга нар” гэж бухимдаж байх вэ дээ. Ийм байдалтай сүүлийн хэдэн жилийг Монгол Улс үдэж байгаа. Нэг даргын цүнх барьж гүйсэн залуу юу ч мэдэхгүй байж газар, хэлтсийн дарга болдог. Эсвэл намдаа мөнгө өгсөн гайгүй мөнгөлөг залуучууд дундаас тэнэг ч байсан хамаагүй дарга болдог л болчихсон. 



Дараа жилүүдэд ч гэсэн энэ байдал үргэлжлэх бололтой байна. Аль ч нам нь ялсан хамаа байхгүй.  Газрын дарга болох хүн нь 200 сая төгрөгөө намдаа өгчихнө. Нам нь ялахаар газрын дарга болчихно. Дээрээс нь өөрт нь хандив, мөнгөө өгсөн хүмүүсээ хэлтсийн даргаар татна. Мөнгө төлж хэлтсийн дарга болсон нөхдүүд нь албаны даргаа бүрдүүлнэ. Энэ мэтээр явсаар байгаад яамдууд, газар, хэлтсүүд баахан мэргэжлийн бус хүмүүсээр дүүрэх жишээтэй. Яагаад гэвэл тэд мөнгөө төлсөн. Мөнгөө төлсөн хүн хөгжмөө захиалдаг болохоор ийнхүү нийлж аваад л улс орныг самарна даа.  



Хамгийн ойрхон жишээ татъя л даа. Нэг томоохон газрын хэвлэлийн төлөөлөгчөөр сонин, сэтгүүл гэдгийг мэдэхгүй хүнийг аваачиж тавьчихаад, өндөр цалин өгч буй жишээ ч байж л байна. Өнөөх нь хэвлэлийн мэдээ гэж зарлал шиг юм бичээд л сууж байх нь бий. Бас л нэг даргын танил тал. Бүр “Ажилгүй байхаар ядаж хэвлэлийн төлөөлөгч хийдэг юм уу” гэх дөнгөж төгссөн оюутан ч байдаг юм байна билээ. Бас л хэн нэгний “сайн дүү”. Нэг иймэрхүү байдлаар яваад байвал улс орон минь яаж хөгжих вэ дээ.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tuvshin:
Niisleliin bieiin tamir sportiin gazariin buttsed heltsiin darga oron too baihgui shuu. Hudlaa bichihee bolioroi
2016-02-23
Tuvshin:
Niisleliin bieiin tamir sportiin gazariin buttsed heltsiin darga oron too baihgui shuu. Hudlaa bichihee bolioroi
2016-02-23
Bat:
Үүнийг бичсэн сэтгүүлчийг АТГ анхаарч мэдээллийн үнэн зөвийг тодруулах хэрэгтэй. Харсан мэт бичжээ.
2016-02-23
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-23
зочин:
Хэвлэлийнхэн болиоч ээ ! Ямар баримт нотолгоонд үндэслэж ийм худлаа цуурхал тараагаад байгаа юм бээ? Эсхүл авилгал авахыг хүсэгчдийн захиалгаар зориуд ийм мэдээлэл цацаж ханш тогтоогоод байна уу? Иймэрхүү мэдээллийг нийгэмд цацсаны дараагаар худал үгийг 1000 давтвал үнэн болдог гэдэг шиг жинхэнээсээ авилгал авахыг хүсэгчид, бас өгөгчид бий болж эхэлнэ. Энэ чинь нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх санаатай нийтлэл байна. Ийм юм байж хэрхэвч болохгүй. байвал баримттай нь гаргаад ир, эсхүл Авилгатай тэмцэх газарт мэдээллээ өгөх нь сэтгүүлч таны үүрэг. Одоо сонгууль дөхөөд ирэхээр нэр дэвшигчдий, албан тушаалын ханш тогтоох ажлыг сэтгүүлчид захиалгатайгаар хийдэг болж. Шууд хүнээс мөнгө нэхэж чадахгүй болохоороо сэтгүүлч та нарт ханддаг юм уу? Ёстой амилсан чөтгөрүүд юмаа тан нар. ичиж амьдраарай ! Ард түмэн тэнэг биш шүү.
2016-02-23