24 хүн цасанд саатжээ

img

Цасанд саатсан 24 иргэнийг хөлдөж, осгох аюулаас гаргажээ. Төв аймгийн Сэргэлэн сумын "Ээж хайрхан" гэдэг газарт дөрвөн автомашин цасанд суусан гэсэн дуудлага энэ сарын 22-ны өдрийн 19:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажилласан байна.

 

Королла загварын 26-59 БНХ улсын дугаартай автомашинтай таван хүн, Соната загварын 98-28 улсын дугаартай автомашинтай зургаан хүн, Ланд-200 загварын 98-57 УНЦ улсын дугаартай автомашинтай таван хүн, Санни загварын 60-91 УНС улсын дугаартай автомашинтай найман хүн, цасанд саатсан байжээ.  Онцгой байдлын алба хаагчид цасанд суусан автомашинуудыг татан гаргаж, 24 иргэнийг аймгийн төвд авчирсан байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мухар сүсэгтнүүдэд:
ӨВЛИЙН ХҮЙТЭН, ЭНЭ ИХ ЦАСНААР ЯМАР ИХ ТЭНЭДЭГ ЮМ БЭ? ЭЭЖ ХАДАНД ГУЙХ ГЭСЭН МУХАР СҮСЭГТНҮҮД Л БИЗ. АВРАЛ ЭРСЭН ХАД ЧИНЬ АВРАХ НЬ ЯАГААВ...
2016-02-24