Зикагийн халдвартай 14 хүнийг тусгаарлажээ

АНУ-ын Эрүүл мэндийн яам бэлгийн замаар зика вирусын халдвар авсан байх магадлалтай 14 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авч эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдвар авсан иргэд жуулчид хэмээн яамнаас мэдээлсэн байна.
“Одоогоор дээрх иргэдийг зика вирусын халдвар авсан эсэхийг тогтоогоогүй байгаа бөгөөд бэлгийн замаар халдвар авсан байх магадлалтай. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Өвчтнүүдийн биеийн байдал хэвийн” гэж мэдэгджээ. Мөн эмчилгээ хийлгэж буй иргэд дунд жирэмсэн эх байгаа гэв.
Тусгаарлагдаад буй иргэд өнгөрөгч долоо хоногт зика бүртгэгдээд буй Латин Америкийн орнуудаас АНУ-д жуучлан ирсэн гэнэ. ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан “Зикаг зогсоох тариа, эм гаргаж авахад их хугацаа шаардлагатай” гэж мэдэгдсэн байна.
Энэ сарын эхээр АНУ-д анхны зика вирусын тохиолдол бүртгэгдсэн юм. Халдвар авсан эмэгтэй бэлгийн замаар халдвар авсан нь тогтоогдсон. Уг тохиолдлын дараа зика вирус зөвхөн шумуулаас хүнд бус бэлгийн замаар халдвар тараадаг болохыг тогтоосон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ