10 сая хүн усгүй болжээ

Энэтхэгийн Дели хотын 10 сая иргэн ундны усгүй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ ням гаригт жагсагчид Дели хотыг усаар хангадаг гол сувгийн байрыг эзэлж, эвджээ. “Жагсагчид ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн нь ажлын байранд квот тогтоох болсонтой холбоотой” хэмээн “Indian post” сонин мэдээлжээ. Армийнхан жагсагчдыг хүчээр тарааж, ус сувгийн байрыг чөлөөлсөн байна.
Дели хотын усны байгууллагын тэргүүн Кешав Чандра “Ус сувгийн байрыг хэвийн ажиллагаанд оруулахад хамгийн багадаа 3-4 өдөр шаардлагатай” гэж мэдэгджээ.
Усны асуудлаас болж Дели хотын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, сайн дурынхан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон жирэмсэн эхчүүдэд савласан ус тарааж эхэлсэн байна.
Дели хотноо үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр 16 хүн амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ