Трамп дарааллан ялалт байгууллаа

img

Энэ оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар сонгох санал хураалт Айова, Өмнөд Каролино, Нью Хэмпшир болон Невада мужид зохион байгуулагдаад байна.

 

Ардчилсан намаас өрсөлдөж буй Хилари Клинтон урьдчилсан байдлаар Айова, Невада  мужид ялалт байгуулаад байна. Харин Бүгд найрамдах намаас өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп Айова мужид ялагдаж, Өмнөд Каролина мужид ялалт байгуулсан билээ.

 

Бүгд найрамдахчууд өчигдөр Невада болон Нью Хэмпшир мужид санал хураалт зохион байгуулжээ. Хоёр мужид зэрэг явагдсан санал асуулгад Трамп илт давуугаар ялалт байгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Трамп 45 дээш хувийн санал авчээ. Тэрбумтан эрийн нам доторх гол өрсөлдөгч Техас мужийн сенатор Тед Круз Невада мужид 17 хувь, Нью Хэмпшир мужид 22 хувийн санал авсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ хүн гарвал АНУ Оросын хоорондох зөрчил намдаж Хойд Солонгосыг тайван байлгаж, ойрхи Дорнод дахь Исламын улсыг нууцаар дэмжээд, тэтгээд байгаа Турк, Саудын Араб мэтийн хорны хутгуур улсуудад шахалт үзүүлэх болно.ЕХ-нд үзүүлэх америкийн дарамт багассанаар тэд өөрсдийнхөөрөө шийдвэр гаргах эрхтэй болсноор шахалтанд орж Оросын эсрэг авсан хоригуудаа цуцална. Алан хядагчдыг бөмбөгдөх нэрээр сүр бадруулж хоосон газар бөмбөгдөхөө больж жинхэнэ үүрийг нь бөмбөгдөх болно. Ерөнхийлөгч нь Сармагчингийн сэтгэхүйгээр биш оюун ухаант хүний сэтгэхүйгээр сэтгэж дэлхийн улс орнуудыг хооронд хагаралдуулах биш эвлэрүүлж дайн дажнаас нь ангижруулна.
2016-02-24
Зочин:
ene amerik delhiid elegtei yum shig bgaan sem avguudaas arai l ondoo
2016-02-24
Зочин:
улсуудыг самардаг АНУ г өөрийг нь яаж самрах юм бол харж л байя
2016-02-24
Зочин:
дэлхийг самардаг америкийг самрах цаг нь болсон. гэхдээ трамп самрахгүй харин ч Оростой нэгдэж дэлхий тогтворжино
2016-02-24
Зочин:
medexgui bval medrelee taivan bailga xarin ch ene xun garval ene olon dain tulaan sogsox magadlaltai
2016-02-24
Зочин:
Ene nuhur Amerikiig samarhanadee.
2016-02-24
Зочин:
улсуудыг самардаг АНУ г өөрийг нь яаж самрах юм бол харж л байя