”Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно

img

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал энэ сарын 29-ний өдрийн 11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.

 

Шүүхийн тогтолцоо сэдвээр ШЕЗ-ийн  гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүгчийн ачаалал сэдвээр Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир мэдээлэх юм байна.

 

Мөн хэвлэлийн бага хурлын үеэр Сүхбаатар, Ховд, Архангай аймгийн шүүхүүд онлайнаар холбогдож сэтгүүлдчийн сонирхсон асуултад хариулах аж.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ